“Цахимд хэвшье уриатай “цахим хөгжлийн өдөрлөг

Өмнөговь аймагт болж Ханбогд сумаас засаг даргын орлогч Х.Отгонжаргал түүний баг бүрэлдэхүүн ханбогд сумаа төлөөлөн оролцож байна

Мэдээлэл хуваалцах

Aa- Aa Aa+

“Цахимд хэвшье” уриатай “цахим хөгжлийн өдөрлөг” Өмнөговь аймагт болж ,ханбогд сумаас засаг даргын орлогч Х.Отгонжаргал түүний баг бүрэлдэхүүн ханбогд сумаа төлөөлөн оролцож байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг төр, хувийн хэвшлээ дэмжин, ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны 16 гишүүн байгууллагатай хамтран өнөөдөр Өмнөговь аймагт зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг нээж, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээг танилцуулж, ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат “Аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарц”-ын талаар, мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал”-ын талаар танилцууллаа.

Арга хэмжээний хүрээнд аймгийн төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, ЕБС-ын багш, сурагчид, иргэд, олон нийтэд нэгдсэн хурал, уулзалт, өдөрлөг, сургалтыг өнөөдөр зохион байгуулах юм.