Зуун зууны цадиг түүхтэй Монгол улсынхаа үүдэн босго Өмнөговь аймгийн Ханбогд суманд тавтай морилно уу.
Эх дэлхийнхээ өнцөг булан бүрээс, өргөө цагаан гэрээсээ сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийг хөтлөлцөж, хамтран шийдвэрлэх боломжтой цахим ертөнцөөр Галба нутгийнхаа уугуул, суугуул болон сэтгэл зүрхээрээ хамт байдаг иргэд хөдөлмөрчид та бүхнийхээ амрыг эрэн мэндчилэн ,аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Ганган улаан тэмээчдийн өлгий Галба сайхан нутаг маань түүхт 100-н жилийн хугацаанд нийгмийн бүхий л давхаргатай хөл нийлүүлэн амжилт бүтээл, саад бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж,хөдөлмөрч хичээнгүй дайчин чанараараа Монгол улсдаа үнэлэгдэж ирсэн үе үеийн удирдлагууд, азай буурлууд, эрдэмтэн мэргэд, иргэд, ажилчдын үр шимээр өнөөдрийн Ханбогд хот сүндэрлэж байгаа билээ.
Цаг хугацаатай уралдан цаглашгүй их хөдөлмөрийн эзэд та бүхэнтэйгээ хамтарч ирээдүйн Ханбогд хотынхоо алсын хараа Мал аж ахуй,Уул уурхай, Аялал жуулчлал хосолсон хөгжлийн бодлоготой төсөв санхүү, хөрөнгө оролгыг нэмэгдүүлэн бүтээн байгуулалт өрнүүлэн ажиллаж байна.
НӨУ- байгууллага буюу ИТХ-ын ,Төлөөлөгчидтэйгээ хамтран малчид, хөдөлмөрчид та бүхнийхээ санал, шүүмжлэл, хамтын оролцоогоор сум орон нутгийнхаа ирээдүйн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, Төр Засгийн бодлого шийдвэрт санаачлагчтай оролцох зэрэг олон зүйлүүд дээр эв эеэ хичээн илүү нягтарч ажиллах болно.
Говь сайхан нутагтаа нэг үзүүрт сэтгэлээр ажиллаж, амьдарч байгаа та бүгдийн нутгийн минь уул, ус, түшиж, буян заяа нь тэгширч, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд өөдөө тэмүүлж байх болтугай.
Хүндэтгэсэн: ИТХ-ын дарга Т.Буян-Өлзий