Сумын тухай

Түүхэн товчоо

Ханбогд сум нь 1924 онд Галба сум нэртэйгээр Хадан хошуу гэх газарт анх үүсгэн байгуулагдсан түүхтэй. Үүнээс хойш олон удаа нүүдэллэж 1941 онд одоогийн Их булаг хэмээх газарт суурьшиж хөгжсөөр 95 жилтэйгээ золгож байна. Ханбогд сум Цаг уурын хувьд зундаа +40 хэм хүртэл халж, өвөлдөө -15-25 хэм хүрч хүйтэрдэг байгалын эрс тэс уур амьсгалтай. Монгол Улсын хамгийн дулаан цэгт тооцогддог газар нутаг юм.

“ИРГЭНЭЭ ДЭМЖИНЭ-ИХ ХОТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ХӨГЖИНӨ”

2021-2024

Мэндчилгээ

Монгол улсын минь наран ургах хязгаар, эх дэлхийн хүй болсон гайхамшигт Галбын говь, Ханбогд сумын нийт иргэд, малчид, байгууллага хамт олныхоо өмнөөс ирж буй "Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн мэндийг дэвшүүлэе.

Галба нутгийнхаа нэгэн зууны түүхийг хамтдаа бичилцэж яваа Ханбогдчууд бид өнгөрсөн ондоо амжилт бүтээл, хөгжил цэцэглэлт, шинэ соргог үйл явдлаар дүүрэн байж шинэ хотынхоо төлөвлөлтийг батлуулж, цэвэр бохир дулаан хангамж, цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөлийн ажлаа хийж, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж, бүтээн байгуулалт, ажил хөдөлмөр буцалсан арвин баялаг амжилтын жил байлаа.

Сумын танилцуулга

1.Байгууллага бүтэц зохион байгуулалт

Сумын хэмжээнд Сумын ЗДТГ, ИТХ, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс, 21, 22, 29, 32-р цэцэрлэг, 1-р сургууль, 2-р сургууль, “Үлэмжийн чанар” соёлын төв, Ханбогд хот тохижилт, Хандизель, Оргилдорж шүг зэрэг ОНӨААТҮГ, орчин үеийн иж бүрэн лаборатори бүхий сум дундын Малын эрүүл мэндийн төв, Цаг-Уурын өртөө, Говийн Бага Дархан Цаазат Газрын Хамгаалалтын Захиргаа, Цагдаагийн тасаг, Сум дундын шүүх, Сум дундын прокурор, ШШГХ, ГБДЦГХЗ, Гал түймэр унтраах аврах 66-р анги, сумын Залуучуудын Хөгжлийн Төв, Ханбогд сумын Насан туршийн боловсрол нэгж, хувийн хэвшлийн 2 эмийн сан, Хаан банк, Хас банк, Төрийн банк, Голомт банк, Капитрон банк зэрэг 5 банк, Петровис, Тэс Петролиум, Дашваанжил, Петролайн зэрэг 4н ШТСтанц ажил үйлчилгээ явуулж байна.

2.Статистик үзүүлэлт

2023 оны 1-р сарын байдлаар 8055 иргэн бүртгэлтэй байна. Ханбогд сум хөдөө аж ахуйн 5 багтай. Жавхлант багт 2301, Гавилууд багт 1889, Номгон багт 1304, Баян багт 2301, Хайрхан багт 426 иргэн тус тус бүртгэлтэй амьдарч байгаа бол үүнээс шилжин ирсэн 648, шинээр 125 хүүхэд мэндэлсэн сайхан мэдээ байна. Малчид маань эрдэнэт мал сүргээ 208328 толгойд хүргэсний дотроос улсдаа хамгийн олон тэмээн сүрэг буюу 34420, адуу 11407, үхэр 8403, хонь 58565, ямаа 95533 толгой мал тоологдож өмнөх онтой харьцуулахад адуу 1020 толгой (9.82%), үхэр 843 (11.15%), тэмээ 1331 толгой (4.02%), хонь 4290 (7,9%), ямаа 7940 (9.06%)-аар тус тус өссөн дүнтэй байна.

3.Газар зүй, байршил үзүүлэлт

Газарзүйн байршлаар авч үзвэл Ханбогд сум нь Өмнөговь бүс нутгийн томоохон стратегийн ач холбогдол бүхий хөгжлийг тодорхойлох сум мөн. Манай нь аймгаасаа 295км, Улаанбаатар хотоос 779км алслагдсан хэдий ч засмал замаар бүрэн холбогдсон давуу талтай. Урд талаараа Хятад улстай хил залгаа Гашуун сухайт боомттой. Баруун талаараа Баян-Овоо сум, Зүүн талаараа Дорноговийн Хатанбулаг, Мандах сумтай, зүүн хойд талаараа Манлай сумтай хил залгаа. Сумын нутаг дэвсгэрт Оюутолгойн орд, түүнчлэн зүүн хойд талдаа Цагаан суваргын алт, зэсний орд, зүүн тийшээгээ Хармагтайн орд, хойд талдаа Цогт-Цэцийн Тавантолгойн уурхай гээд Монгол орны томоохон хөрөнгө оруулагч, төсөв санхүү бүрдүүлэгч том уул уурхайнуудын яг гол, төв хэсэгт нь байрладаг.

4.Ажил эрхлэлт, Үйлдвэрлэлийн түвшин

Төсвийн 21 байгууллагат 468 төрийн албан хаагч, уул уурхайн салбарт 1710 иргэн, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр оёдолын салбарт 10 аж ахуй нэгжид *** иргэн, хүнсний үйлдвэрлэлийн 9 салбарт ***, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 2 ААН-д ***, барилгын 7 салбарт ***, аж үйлдвэрийн 3 салбарт ***, арьс шир оёдолын 2 ААН-д *** иргэн үйлдвэрлэл эрхэлж байна. Мал бүхий 724 өрхийн 2394 иргэн ажиллаж сум орон нутгийн хөгжилд хувь оруулж байна.

Мөн хүнсний дэлгүүр 23, бөөний төв 2, авто сервис дугуй засварын чиглэлээр 13, Зоогийн газар 8, зочид буудал 9, уул уурхай болон бусад чиглэлээр 683 ААН бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн аж ахуйн нэгжид ажиллаж НДШ-ээ төлдөг ажилчдын тоо 6992 хүрсэн нь амжиргааны түвшин нэн таатай үзүүлэлттэй байна.

2022 оны жилийн эцсийн байдлаар Улсын төсөвт 10,356,542,100 ₮, Орон нутгийн төсөвт 97,664,433,800 төгрөгний татвар төвлөрүүлсэн бахархалтай амжилт гаргалаа.

  1. Дэд бүтэц

Цаашид 2040 онд 25 мянган хүн амтай хот болох юм. Суурьшлын бүс, холимог бүсийн төлөвлөтийн дагуу хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний суурь тавигдаж хотын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдсээр байна. Одоогийн байдлаар ***квт хүчин чадалтай дулаан/цахилгаан хангамжийн дэд станц бүрэн чадлаар ажиллаж байна. Сумын төвд төвлөрсөн дулааны шугам хангамжид холбогдсон 123өрх, Цэвэр усан хангамж, ариутгах шугам сүлжээнд холбогдсон сумын төвийн 261 өрх байна. Сумын төвдөө ***км хатуу хучилттай зам, ***км гэрэлтүүлэг бүхий гудамж, хүүхэд залуучуудийн чөлөөт цагаа өнгөрүүлэх амралт тоглоомын талбай ***, цэвэр усан хангамжийн *** худаг, Улмаар Оюу толгойг дагасан томоохон үйлдвэрлэл бий болох, түүнчлэн зөвхөн уул уурхайг дагасан бус тэргүүлэх чиглэлийн бусад салбар хөгжих нэн таатай суурь нөхцөлийг бүрдүүлэх бүтээн байгуулалт хийгдсээр байна. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 15МВТ-Н ДУЛААНЫ СТАНЦЫН ТЭЗҮ боловсруулагдан ажлын хэсэг ажиллаж байна. Мөн хог хаягдлын менежментийн дагуу цэвэршүүлэх байгууламж хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сумын төвд хог дахин болосруулах ялган ангилах цэг шинээр байгуулсан. 

  1. Эрүүл мэнд

Сумын эрүүл мэндийн төв нь 2022 онд их эмч-13, бага эмч-4, эх баригч-1, дүн бүртгэгч-1, лаборант-1, сувилагч-9, нягтлан-1, НЭМА-1, жолооч-3, цахилгаачин-1, үйлчлэгч- 3, угаагч- 1, хөтөч-1, нярав-1, тогооч-1 нийт 42 орон тоотой ажиллаж байна. Үйлчлэх хүрээний хүн ам 8055, хөдөлгөөнт хүн ам-25000-28000. Нийт үзлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 21202 хүнд хүрч үйлчилсэн байна. Төрөлт 125, осол гэмтэл 178, нас баралт 18, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 270 байна. 

  1. Болосврол

2023 оны 3-р сарын байдлаар Сумын төвд Ерөнхий боловсролын 1080 хүүхдийн багтаамжтай 2 сургуульд 140 багш ажилчид, 1576-н  сурагч сурч, 500 хүүхдийн багтаамжтай 4-н цэцэрлэгт 94 багш ажилчид, 745 хүүхэд СӨБ эзэмзэмшиж байна. Мөн Хайрхан багт 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 43 хүүхэд 11 багш ажилчидтайгаар боловсролын үйлчилгээ үзүүлж байна.

2023 онд ХАНБОГД СУМАНД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

  • Олон жилийн туршид шат шатандаа хэлцэгдсээр ирсэн Ханбогд сумын "ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ"-г Монгол Улсын ЗГ-аас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын нэг "ХОТ ХӨДӨӨГИЙН ЗОРИЛТ"-ын хүрээнд баталж Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр гардуулан өглөө.
  • Аялал жуулчлалын салбарт Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2022-2032 онд хэрэгжих "ДЭМЧОГИЙН ХИЙД, ТҮҮНИЙ ОРЧНЫ ТҮҮХ, СОЁЛЫН ӨВИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ"-г амжилттай батлууллаа.
  • "Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид"-ийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж ШИЛДЭГ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ-дийг шалгарууллаа.
  • "ГАЛБЫН ГОВИЙН УЛААН ҮҮЛДРИЙН ТЭМЭЭ, ГАВИЛУУД ОМГИЙН ХОНИНЫ ГЕНЕФОНДЫГ ХАМГААЛЖ, БАТАТГАН САЙЖРУУЛАХ НЬ" СЭДЭВТ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН
  • 17-18ны өдрүүдэд Ханбогд сумын Баян багийн малчид 6 ДАХЬ ЖИЛДЭЭ " 2000 БОТГОНЫ БАЯР"
  • 01.20-ны өдрүүдэд ‘’НУТГАА МӨНХӨЛСӨН ТЭМЭЭЧИД-2023’’ ГАЛБЫН ГОВИЙН УЛААН ТЭМЭЭНИЙ БАЯР

Амжилт

  • Ханбогд сумын Баян багийн Засаг дарга Мижиддоржийн Мягмаржав, Номгон багийн Засаг дарга Уртнасангийн Гантөмөр нар шинэ оны босгон дээр ‘’БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН’’
  • Ханбогд сумын ЗДТГ-ын газрын даамал М.Номинзул Өмнөговь аймгийн "ШИЛДЭГ ГАЗРЫН ДААМАЛ’’
  • Ханбогд сумын татварын улсын байцаагч Н.Болорчулуун Өмнөговь аймгийн татварын хэлтсийн ‘’ШИЛДЭГ АЖИЛТАН’’
  • Ханбогд сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Нарансүрэн Өмнөговь аймгийн "ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН" -аар шалгарсан нь аймгийн хэмжээнд сум орон нутгийн нэрийг гаргасан төрийн албаны шилдэгүүд байлаа.

Боловсролын чиглэлээр:

Боловсролын салбарт орон нутгийн төсвөөс сургалтын орчныг сайжруулахад 320 сая төгрөг, ажилчдын нийгмийн баталгааг хангахад 28,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд:

  1. Нэг, хоёр дугаар сургуульд цахим хурлын тоног төхөөрөмж, сургалтын ухаалаг тоног төхөөрөмж нийлүүлсэн.
  2. Нэгдүгээр сургуулийн эрэгтэй, эмэгтэй технологи, химийн кабинетуудыг иж бүрэн шинэчилсэн.
  3. 29-р цэцэрлэгийн эмчийн өрөө, биеийн тамирын өрөөний тохижилт, 22-р цэцэрлэгийн гадна, дотор тохижилтууд, 21-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулсан.
  4. Бага сургуулийн их засварын ажил 2023 онд хийгдэж дуусна.
  5. Насан туршийн боловсролын 2 багш, хүүхэд хөгжлийн ордны багш, Галба циркийн багш, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багшийн цалинг орон нутгийн төсөвт тусган цалинжуулж байна.
  6. Багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн баталгааг хангах хүрээнд 2 дугаар сургуулийн 22 багшид орон сууцны түрээсийн 50 хувийн дэмжлэг үзүүлсэн.
  7. Сургуулийн багш , цэцэрлэгийн багш, ажилчдыг Интермэд эмнэлэгт БСШУЯ-ны сайдын тушаалын дагуух үзлэгт хамруулсан.
  8. Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд арга хэмжээний хүрээнд нийт гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж байгаа 16 оюутны сургалтын төлбөрт 32,3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

Эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлээр:

Эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлээр улсын төсвөөс 250,0 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 152,0 сая төгрөг, төсөл хөтөлбөрөөр 251,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд:

  1. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт төрийн албан хаагчдыг хамруулах, Гурван талт зөвлөлийн ажлын хүрээнд Оюутолгой компанийн санхүүжилтээр “Эрүүл малчин-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж малчдыг СЭМТ болон УБ хотод Бриллиант эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлууд хийгдсэн.
  2. Хөдөлмөрийн эрүүл ахуйн үзлэг шинжилгээг сумын эрүүл мэндийн төвд хийдэг болсноор, уул уурхайд ажиллах иргэд сумандаа үйлчилгээ авахаас гадна, эмнэлгийн өөрийн орлого нэмэгдэж, олсон орлогоос эмч ажилтнуудад урамшуулал олгож эхэлсэн. 2022 оны 09,10 сард нийт 79 ажилчинд 21,3 сая төгрөгийн урамшуулал олгоод байна.
  3. Оргилдорж шүг ОНӨААТҮГ, сумын эрүүл мэндийн төв, Амин булаг эмнэлгүүдтэй хамтран ажиллаж 70-с дээш насны 100 ахмадад эмийн эрхийн бичиг, хөгжлийн бэрхшээлтэй 100 иргэнд нөхөн сэргээх эмчилгээний эрхийн бичиг олгож ажилласан.
  4. Улсын төсвийн хөрөнгөөр түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашинаар хангагдсан.

Соёл, спортын салбарт орон нутгийн төсвөөс 533,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд:

  1. Түүх соёлын дурсгалт газруудыг хамгаалахад 22 иргэнд урамшуулал олгон ажилласан нь дээрх газруудад үүсэх эрсдлийг бууруулж үр дүн сайжирсан ажил болсон.
  2. Үлэмжийн чанар соёлын төвийн барилгын засвар хийж, тоног төхөөрөмж сайжруулах хүрээнд лед дэлгэц, караокены машин нийлүүлж, ажилчдыг тоног төхөөрөмжөөр хангасан. 
  3. Үндэсний спортын холбоодууд, тамирчдыг дэмжих хүрээнд 60,0 сая төгрөгийг төсөл хөтөлбөрт тусган хэрэгжүүлсэн. Үүнээс гадна залуучуудын сонирхол, амжилтыг дэмжиж Галбын хүчтэн фитнесс клуб, Галба моторс клуб, Гоо сайханч эмэгтэйчүүдийн уралдаан тэмцээнд дэмжлэг үзүүлж ажилласан.

Хүнс ХАА чиглэлээр аймаг, сумын орон нутгийн төсвөөс 586,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр 400,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд:

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 сарын 24 өдрийн а/383 дугаар тушаалаар мах-ноосны чиглэлийн бие даасан "Гавилууд омог" баталсан. Үүнтэй холбоотой 09 дүгээр сард "Галбын говийн улаан үүлдрийн тэмээ, Гавилууд омгийн хонины генофондыг хамгаалж бататган сайжруулах нь" малчны зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөнд Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газраас эрдэмтэн доктор, удирдлагууд 5 багийн 250 гаруй малчид оролцсон.
  2. Гурван талт зөвлөлийн шийдвэрийн дагуу "Малчдын хороо бууц засварлах" ажлыг "Бат сэтгэл"ХХК гүйцэтгэж 4 багийн 256 хороо бууцыг засварлаж хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбоотой Эрүүл мал, жишиг хороо бууц шалгаруулах аян зарласан.
  3. Мал эмнэлгийн үйлчилгээнд 117012 толгой малыг хамруулсан байна. Үүнээс угаалга-48567, туулга-26700, боловсруулалт 41745 толгой мал, вакцинжуулалтад 142431 толгой мал хамруулсан.
  4. Бэлчээр усжуулалт аяны хүрээнд сумын орон нутгийн төсвийн хөрөнгөөр 6, Оюутолгой компанийн санхүүжилтээр 8 гүн өрмийн худаг, Гурван талт зөвлөлийн ажлын хүрээнд Оюутолгой ХХК-ийн хөрөнгөөр 16 энгийн худаг засвар, 2 худагт технологийн засвар, ГОХДС, ГТЗ-н хүрээнд 24 худагт нарны эрчим хүчээр ажиллах ус өргүүрийн төхөөрөмж тавигдсан.
  5. Өвс тэжээлийн агуулахыг камержуулж, цахилгаанд холбосон.
  6. Газар тариалан эрхлэгчдийн хоршоог дэмжиж 90мкв нарлаг хүлэмж барьсан. Төрөл бүрийн хөдөө ажуйн машиныг хөрвүүлэн ажиллуулах зориулалт бүхий 90 морины хүчин чадалтай трактор худалдан авах ажлууд хийгдсэн.
  7. Сумын жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж 58 бизнес эрхлэгчдэд 100,0 сая төгрөгийн дэмжлэг олгосон.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР

Орон нутгийн төсвөөс 282,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих, Дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, Биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэх гэх мэт ажлуудаас гадна

  1. Шинээр баригдсан ландфиллыг ашиглаж эхлэхээс өмнө иргэн, ААН-ийг хог ангилан ялгах хэвшил бий болгохыг зорьж Ханбогд вест менежмент центр ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж сумын айл өрхүүдийн хог хаягдлыг ангилах ажлыг эхлүүлсэн, зарим төрлийн дахивар бүтээгдэхүүнийг худалдан авах байнгын ажиллагаатай нэг цэгийг Баян хөөвөр хороололд байгуулсан. Тус цэгээр дамжуулан иргэд байгууллагуудын тушаасан хуванцар, лааз, гялгар уут, шил, цаас зэрэг дахивар бүтээгдэхүүнийг дахин ангилан ялгалт хийж Улаанбаатар хот руу тээвэрлэх борлуулах ажлыг тус компани хариуцан гүйцэтгэж байна.
  2. Цаашлаад эмнэлгийн гаралтай аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах ажлын хүрээнд БОАЖЯ-аас тусгай зөвшөөрөл авч сумын төвд өөрийн төслийн талбайд стандартын шатаах зуух байршуулж, байнгын ажиллагаанд оруулах ажлыг эхлүүлээд байна. Шатаах зуух бүрэн ажиллагаанд орсноор сумын эрүүл мэндийн төв, хувийн эмнэлэг, эмийн сангууд малын эрүүл мэндийн төв болон Цагаан хадны хорио цээрийн нөхцөл байдлаас шалтгаалан гарч байгаа хамгаалалтын хувцас, маск, шинжилгээний ашиглагдсан оношлуур зэрэг бусад төрлийн аюултай хог хаягдлыг стандартын дагуу устгаж булшлах ажлыг хийж гүйцэтгэнэ.
  3. Тэр бум мод хөтөлбөрийн хүрээнд мод тарих 45 га газрыг хашаажуулан гүн өрмийн 2ш худаг гаргаж, усалгааны систем, нөөцийн сав бэлдсэн.

Дэд бүтцийн чиглэлээр: аймгийн орон нутгийн төсөв 810,0 сая, сумын орон нутгийн төсвийн 5,4 тэрбум төгрөг, ГОХДСангийн 4,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

  1. Сум өөрийн хөрөнгөөр 2021 онд 1,3 км автозам барьж дуусгасан. 2022 онд үргэлжлэл 1.5 км автозамын ажил хийгдэж байна. /хяналт хийсэн хүмүүсээс яриа авах/-ГХБХБГ Одонтунгалаг-88068460
  2. Гоёот, Хутагт, Шар дов, Дөрөлж, Хөөвөр хороололд нийт 228 ширхэг нараар ажиллах гэрэлтүүлэг хийсэн.
  3. Шар дов, Баянхөөвөр хорооллын гадна цахилгаан хангамжийн ЦДАШ-ын ажил 10Кв-ын ЦДАШ 410м, 0.4КВ-ын ЦДАШ 9м урттай 88 тулгуур, 250кВА дэд станц хийгдсэн. Мөн Баянхөөвөр хороололд ЦДАШ өргөтгөл хийх ажлыг Нүнжиг ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.
  4. Орон нутгийн төсвийн 2,7 тэрбум төгрөгөөр 2-р уурын зуухны шинэчлэлт хийж бүрэн автоматжуулсан.
  5. Сумын төвийн Цаг-Уур, Бага булаг, Гоёот, Хөөвөр холооллуудын усан хангамж ариутгах татуургын нийт 19181 метр шугамыг ГОХД сангийн 4,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан хэрэглэгчдийг холбоход бэлэн болоод байна. Ингэснээр сумын төвийн айл өрхүүдийн 60% нь УХАТ-ын шугамд холбогдсон.
  6. Хандизель ОНӨААТҮГ-т 173,6 сая төгрөгөөр дугуйт ачигч ковш худалдан авсан.
  7. ЗДТГ-ын барилгын засвар хийгдсэн.
  8. Сумын орон нутгийн 360 сая төгрөгийн төсвөөр Баян багт мобикомын 2 антен, аймгийн төсвөөр Гавилууд багт юнителийн 2 антен тус тус тавигдсан.
  9. Галба музей, ахмадын өргөөний зураг төсөв хийгдэж байна.

Бусад байгууллагын хөрөнгө оруулалт

  • Сумын цагдаагийн тасгийн тоног төхөөрөмж, сүлжээ, засвар -66,0 сая
  • Гал түймэр унтраах аврах 66-р ангид холбооны хэрэгсэл, үер ус зайлуулах тоног төхөөрөмж-36,6 сая төгрөг
  • Цаг уурын өртөөний цахилгаан халаалт, компьютер тоног төхөөрөмж-10,2 сая
  • Нийгмийн даатгалын тасгийн байрны гадна шугам сүлжээний холболт-19,9 сая
  • Шүүх шинжилгээний албыг тоног төхөөрөмжөөр хангах-20,0 сая
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн байрны засвар, тоног төхөөрөмж-31,2 сая