Цагдаагийн тасаг

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ХАНБОГД СУМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус цагдаагийн газрын Ханбогд сумын цагдаагийн тасаг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 651 тоот тушаалаар 7 алба хаагчийн орон тоотойгоор анх байгуулагдсан. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/437 тоот тушаалаар тасгийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж, одоо 15 офицер, 7 ахлагч нийт 22 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байна.

Эрхэм зорилго

Хуулийг дээдлэн, хүний эрхийг хамгаалж, ард иргэдийн амар тайван амьдарлын баталгааг хангах эрхэм зорилтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

2022 оны Өмнөговь аймгийн цагдаагийн газрын “Тэргүүний хамт олон”, Мөн Хамбогд сумын “Шилдэг төрийн байгууллага”-аар шалгарсан тасаг, хамт олон
юм.

Цаашид тус цагдаагийн тасаг нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтыг удирдлага болгон, цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, ард иргэдийн амар тайван амьдралын баталгааг хангах чиглэлээр ажлаа төлөвлөн сум орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна.