Монгол улсын Засгийн газрын 2016 оны 183 дугаар тогтоолоор Ханбогд суманд 4 дүгээр зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах анги байгуулагдаж 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс үндсэн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Зорилго: Гамшгийн эрсдлийн удирлагын тогтолцоог үйл ажиллагаанд нэвтрүүлэх
Удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхийг сайжруулах
Зорилт: Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх
Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх
Алба хаагчдын бие бялдар, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүйн төлөвшлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлнэ.
“Оюу-Толгой” ХХК-ны Гэнэтийн осолд хариу үзүүлэх баг (ERT), болон Гүний уурхайн аврах багтай хамтарсан сургалтын төлөвлөгөө гарган алба хаагчдыг мэргэшүүлэх, дадлагжуулах сургалтуудыг хамтран зохион байгуулж байна. Уг сургалтын хүрээнд “Зам тээврийн осол”, “Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах”, “ Өндөрөөс аврах ажиллагаа явуулах” гэсэн дадлагуудыг хамтран зохион байгуулсан. Цаашид сургалтын төлөвлгөөний дагуу “Ил задгай гарсан гал түймрийг унтраах”, “Өндөр барилгад шаттайгаар гал түймэр унтраах үйл ажиллагаа”, “Нисэх төхөөрөмжийн ослын буултын үед гарсан гал түймрийг унтраах” зэрэг дадлага сургалтуудыг зохион байгуулж ажиллаж байна.