Үүсэл хөгжил түүхэн замнал:
Баян баг нь анх 1932 онд тус багийн нутаг “Баян хошуу”-нд нутгийн хэсэг ардууд хуралдаж тухайн үед анхны багийн даргаар нь Шовгор Гэндэн сонгогдон Номгон баг байгуулагджээ. ИНХ-н даргаар С.Баярмагнай 2013 оноос хойш, Засаг даргаар У.Гантөмөр 2013 оноос хойш тогтвортой ажиллаж байна.
Тус баг нь 1931 оноос мал аж ахуй эрхлэн үйл ажиллагаагаа эхлэсэн хэдий ч багийн дарга нь олон солигдож нүүдлийн байдлаар ажлаа явуулж байсан.
Тухайн үед сумын захиргаа “Баг”-ийг бэхжүүлэхэд анхаарч 1938 онд багийн нүүдлийн байдлыг төвлөрүүлэх шийдвэр гаргаж уг шийдвэрийн дагуу 1938 онд 6 дугаар багтай нэгдэж 1 дугаар баг болж “Модот хошуу”-нд төвлөрүүлж шинээр барилга байгууламж барьж дэлгүүр, конторын зориулалттай тохижуулж ашиглаж байв. Үүнээс хойш багийг тохижуулах боловсон хүчнээр хангах ажил эрчимтэй хөгжүүлж үе үеийн багийн даргаар Цагааны Содномжамц Дэлэгийн Төмөрмөнх, Норжмаагийн Ишгомбо, Шарын Гүндсамба, Шадавын Содномдорж, Ишгэний Чимэд-Ёндон, Долгорын Хүү, Цэвээний Бөнтөн, Цэрэндуламын Шархүү, Тангадын Түмэндэлгэр, Баажийн Бүрэнзаяа, Ганжуурын Мягмар сонгогдон ажиллаж байжээ.
Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж эхэлснээр 1-р багийг тэмээ үхрийн баг болгож улмаар Номгон баг улсын үржлийн фермийн гол цөм нь болж Галбын говийн улаан тэмээн өсгөн үржүүлэхээр байгуулагдаж гал голомтоо бадрааж байжээ.
1967 он бригадын төвд шинэ контор, улаан булан, дэлгүүр барьж ашиглалтанд оруулж байсан бол 1974 онд хүн эмнэлэг, 4 айлын орон сууц хоёрыг, өвс тэжээлийн агуулах, моторын байшин зэргийг барьж ашиглалтанд оруулжээ. Энэ үеэс эхлэн Галбын улаан тэмээний үржлийн фермийн үйл ажиллагаа жигдэрч, омог болон үүлдрээр баталгаажуулах ажил багийн төв дээр шууданч, агент, аж ахуй, хүний болон малын эмч суурин ажиллаж эхэлсэн.
Тус баг нь 1933 оноос 1992 он хүртэл “Модот хошуу”-ны Номгон бригад хэмээн нэрлэгдэж байсан ба 1989 оноос монгол орон даяар ардчилсан хөдөлгөөн өрнөж ТТЭЗ-аас ЗЗЭЗ-т шилжин 1992 онд баг гэсэн анхны нэрээ сэргээн НОМГОН БАГ болсон түүхтэй.
2019 оны 3 дугаар сарын байдлаар 336 өрх, үүнээс 73 малчин өрх, 116 малчин, 1300 хүн амтай, 28335 толгой малтай болж өргөжсөн байна.
Малын тооны хувьд тэмээ 6059 адуу 1624, үхэр 1793 хонь 6135, ямаа 12724 толгой байгаа бөгөөд 2018 оны жилийн эцэст 1095 ботго бойжуулж, 4 малчин өрх 1000-аас дээш толгой мал тоолуулсан байна.
Газар зүйн байршил:
Номгон баг нь Ханбогд сумын төвөөс урагш 60км-т 4372246 мянган га газар нутагтай Галбын говьд байдаг бөгөөд урд хэсгээрээ БНХАУ- тай, баруун хойд хэсгээрээ тус сумын Жавлант, Гавилууд багтай, зүүн хойд хэсгээрээ Баян багтай, Зүүн урд хэсгээрээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумтай хиллэдэг.
Байгалийн баялаг, түүх дурсгалт газар, ургамал, ан амьтан:
Номгон багийн нутаг нь дуу түүхэнд мөнхөрсөн Номгон хайрхан, Галбын говийн заган ой, Хөдөлдөг цохио, Ловончамбын агуй, Гурван зээрдийн агуй, Хацавчийн агуй, Цогзолын хийд, Агуйн хийд зэрэг түүх дурсгалт газар олон байдаг.
Ургамал, амьтны аймгийн талаар:
Номгон багийн нутагт эмчилгээний журмаар ашигладаг олон төрлийн эрдэс ургамламууд байдаг.
Эмийн ургамал, эрдсүүд:
Ходоодны өвчинд хэрэглэдэг Хаалгийн рашаан, Морьтын хужир, нүдний өвчинд хэрэглэдэг Улаан булгийн рашаан, хоолойны өвчинд хэрэглэдэг Сэндэр зэрэг хүний бие организмд чухал хэрэгцээтэй эрдэс агуулсан микро элементүүд байдгаас гадна Элэгний өвчин болон хорт хавдраар өвчлөхөд хэрэглэдэг, Хулангийн ундаа, бөөр өвдөхөд хэрэглэдэг Юмдүүжин, Загасгал, Хадны өвс яс бэртхэд хэргэлдэг Атан утас мэт эмийн ховор эрдэс ургамал байдаг.
Ан амьтад:
Дэлхийд ховордож улаан номд орсон ятуу, Дархан цаазат аргаль, янгир, хар сүүлт, хулан зэрэг ховор амьтад байхаас гадна үнэг, чоно, хярс, шилүүс, дорго зэрэг амьтад байдаг.
Байгалийн баялаг, ашигт малтмал:
Номгон багийн нутагт барилга, баримал зэрэгт хэрэглэхэд тохирсон улаан ногоон шавар элбэгтэй. Оюу, зэс, марганцын исэл, марганцын хүдэр зэрэг байдаг.
Мөн газрын тосны галба 11 дүгээр талбай, Дорноговь аймгийн Хатанбулаг тус сумын нутгийг хамарсан газрын тосны судал үе давхаргууд нь Номгон багийн нутгийн зүүн хэсгээр дайран өнгөрдөг. Үнэгдийн хүрэн ууланд зэс, хүдрийн хайгуул хийгдэж байна.
Номгон багийн бахархал:
Нэгдэл нийгмийн үед Монгол улсдаа анх удаа Галбын говийн улаан тэмээг өсгөн үржүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлж шилмэл омог болгосон амжилтаа баттган 2016 онд уг тэмээг үүлдрээр баталгаажуулсан.
Энэхүү амжилтанд хүрэхэд багийн үе үеийн тэмээчид малчдын хөдөлмөр зүтгэл асар их нөлөө үзүүлсэн бөгөөд тус багийн малчдын хөдөлмөр зүтгэлийг төр засгийн байгууллагууд үнэлж БНМАУ аврага малчин цол /1964 онд/ У.Чулуунхүү /1965 онд/ С.Төмөр /1969 онд/ Д.Тангад /1977 онд/ Т.Дашням нарын малчид хүртэж байсан. 2013 оноос хойш Р.Хүү Монголын радио телевизийн нэрэмжит шагнал “Алтан төл”-ийн эзэн цол мөн төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-оор Д.Нажид “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 4 малчин, ХХАА- тэргүүний ажилтан цол, тэмдгээр 28 малчин Засгийн газрын “Жуух”-аар 15 малчин шагнагдаж, 4 малчин аймгийн аварга малчин цол тус тус хүртээсэн байна.ТҮГЭЭХ:
Одоогоор Номгон багийн төвд соёлын төв дөрвөн айлын орон сууц, нэг агуулах тус тус ашиглаж байна.
Багийн дарга У.Гантөмөр
Холбоо барих утас: 86111711
2006-2008 оны хооронд Багийн ИНХД
2013-2019 Номгон багийн Засаг даргаар ажиллаж байна.