Сургууль, цэцэрлэгүүд

Ханбогд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль

“Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр Ханбогд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь 2018 оны 12 дугаар сарын 5-нд нээлтээ хийж, сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

3 жилийн менежментийн гэрээний дагуу Олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Шинэ Эрин” лаборатори сургуультай хамтын ажиллагаатай ажилладаг.

Сургуулийн багш ажилтнуудын бүрэлдэхүүнд захирал, 2 сургалтын менежер, 1 нийгмийн ажилтан 32 багш, 19 үйлчилгээний ажилтан нийт 55 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Боловсон хүчний 5 магистр зэрэгтэй, зөвлөх зэрэгтэй - 1, тэргүүлэх зэрэгтэй - 2, заах арга зүй зэрэгтэй - 7 багш ажилтантай.

Ханбогд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш ажилтнууд

Одоогийн байдлаар 1-11 дүгээр ангид нийт 572 сурагч нэг ээлжээр хичээллэж байна.

Ханбогд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш ажилтнууд

Ханбогд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш ажилтнууд

Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачилсан төслийн дагууу “Оюу толгой” компани санхүүжүүлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд 640 хүүхдийн багтаамжтай сургууль бариулж, иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.

Тууз хайчлах үйл ажиллагаа

Оюу Толгой ХХК-ийн 7,2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалттайгаар Говийн өгөөж ХХК барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулсан.


Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэг

ТАНИЛЦУУЛГА

Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэг нь анх 1961 онд 2 бүлэг, 7 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2004 онд 2 бүлэг, 2013 онд 1 бүлгийн өргөтгөлийг “Оюу толгой” ХХК-ий хөрөнгө оруулалтаар хийлгэж, одоо 5 бүлэг, 20 багш ажилчид, 150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.

2022-2023 оны хичээлийн жилд эрхлэгч 1, арга зүйч багш 1, хөгжмийн багш 1, бүлгийн багш 5, туслах багш 5, нярав 1, тогооч 2, үйлчлэгч 1, сахиул 3 гэсэн орон тооны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд: МУ-ын Боловсролын Тэргүүний Ажилтан 2, Заах аргач багш 4 нар ажиллаж байна.

Бид “Суралцагч бүрийг хөгжүүлж төлөвшүүлэх” эрхэм зорилгын дор Сургуулийн өмнөх насны хүүхдийг хөгжүүлэх төв болж, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, тэдний идэвхтэй оролцоо, хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх замаар Сургуулийн Өмнөх Боловсролын үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд анхааран зорилго болгон ажиллаж байна.

Зорилго:

Монгол зан заншлаа дээдэлсэн, говь нутгаараа бахархсан, бие дааж амьдрах чадвартай, аяьяаслаг, боловсролтой “Зөв монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэхэд оршино.

Зорилт 1. Хүүхэд хөдөлмөрч, бүтээлч хандлагыг бий болгох

  1. “Алтан намар” өглөөөлөгийг -10 сар,

  2. “Цэцэгжүүлэх аян”-03 сар

  3. Сум орон нутгийн музей болоод дурсгалт газруудтай танилцах экскурс-11,05 сард

Зорилт 2. Монгол ёс заншлаа дээдэлсэн, эх оронч иргэн болгон төлөвшүүлэх

  1. Сар болгоны 15,30-ны өдрүүдэд Монгол дээл хувцасаа өмсөж, үндэсний хувцсаараа гоёх, түгээн дэлгэрүүлж байна.

  2. “Шагайн наадам” үзүүлэх ажлыг багш, эцэг эх, хүүхдийн дунд 2 дугаар сард,

  3. “Монгол бахархал” мэтгэлцээнийг 11 дүгээр сард тус тус зохион байгуулдаг.

Зорилт 3 Хүүхдийн авъяас чадварыг нээх хөгжүүлэх

Хүүхдийн нэг бүрийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх сургалт үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, хүүхдийн авъяасыг нээн илрүүлэх 11 нэр төрлийн дугуйланг зохион байгуулж, жил бүр уламжлал болгон уралдаан, тэмцээнийг зохион байгуулж хүүхэд нэг бүрийг хамруулж авьяасыг нээн хөгжүүлж байна. Үүнд:

  • “Дуулалт жүжиг” –ийн тайланг 05 сард

  • “Хөгжимт гимнастик”-ийг 04 сард

  • “Найрал дуу”-ны уралдааныг 4-5 настай хүүхдүүдийн дунд 04 сард

  • “Уран жиргээ” I,II, шүлгийн уралдааныг 03 сард

  • “Ардын дуугаа өвлөн дуулъя” дууны уралдааныг 03 сард

  • “Монгол дээлээрээ бахархая” өдөрлөгийг 02, 05 саруудад

  • “Үлгэрийн баатрууд амилсан нь” жүжигчилсэн тоглолтонд багш, эцэг эх, хүүхдийн хамтын бүтээлээр сумын соёлын төвд 04 сард

  • “Бид биелж чадна” бүжгийн уралдааныг тус тус зохион байгуулж, хүүхэд нэг бүрийг хамруулан жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.


Ханбогд сумын 22-р цэцэрлэг

ЭРХЭМ ЗОРИЛГО: Хүүхдийн танин мэдэх хүсэл эрмэлзэлд тулгуурлан мэдрэхүйгээр дамжуулж бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжин судалж, өөртөө итгэлтэй бие даасан зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх, сургуульд амжилттай бэлтгэх. Ардын уламжлалт ёс заншлаас өвлүүлэн сургах.

БИДНИЙ УРИА: Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтдаа.

ЗОРИЛТ: СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлэх.

  • Бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээг хангахуйц чанартай боловсролын үйлчилгээг бий болгох.
  • Хүүхдэд эрүүл, ээлтэй, ая тухтай, аюулгүй байдлыг хангасан ил тод нээлттэй орчин бүрдүүлэх.
  • Хүүхдэд эрүүл чанартай хоол хүнсээр үйлчлэх, хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх.

Манай цэцэрлэг 2013 оны 1 сард орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон.

21-р цэцэрлэгтэй хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаад 2015 оны 1 дүгээр сард 22 дугаар цэцэрлэг болон тусдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2018-2019 оны хичээлийн жилд 31 багш ажилчидтайгаар 8 бүлэгт тойргийн 293 хүүхдээс 270 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгон ажиллаж байна.

Гашуун сухайт боомт дээр 1 бүлэгт 13 хүүхэд багш, туслах багш гэсэн ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Багшлах боловсон хүчин 80% мэргэжлийн багшаар хангагдсан.

Багшлах эрхтэй багш 5, мэргэжлийн зэрэгтэй багш 2 ажиллаж байна.

Багш нарынхаа заах арга ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтуудыг байнга зохион байгуулахын зэрэгцээ, “сайн хичээл үйл ажиллагаа”-г 14 хоногт 1 удаа зохион байгуулж харилцан ярилцдаг.

Зохион байгуулж хүүхдүүдийн авьяас чадварыг нээж хөгжүүлэх зорилгоор 5-7 төрлийн дугуйлан хичээллэдэг.

Мөн хүүхдүүдийн дунд “уран жиргээ”, “ардын дуугаа өвлөн дуулья”, “бид бүжиглэж чадна”, “дөрвөн бэрх” уралдаануудыг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг.

Эцэг эхчүүдийн дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн, хишиг өдөр арга хэмжээг мөн жил бүр зохион байгуулдаг.


Ханбогд сумын 29-р цэцэрлэг

ТАНИЛЦУУЛГА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 29-р цэцэрлэг нь эрхлэгч 1, арга зүйч 1, нягтлан 1, нярав 1, багш 9, туслах багш 8, тогооч 2, үйлчлэгч 3, угаагч 1, сахиул 3 гэсэн нийт 33 багш ажилчин, 280 гаруй хүүхэдтэй 2019 оны 01 сарын 02 өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Хүүхэд нэг бүрийн хүсэл сонирхолыг хүндэтгэн үзэж, тэдний сурч хөгжих төлөвших сургалтын таатай орчин бүрдүүлж, шүдний өвчлөлгүй хүүхдэд ээлтэй цэцэрлэг болоход оршино.

АЛСЫН ХАРАА:

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭЦЭГ ЭХЭД НЭЭЛТТЭЙ БҮТЭЭЛЧ ЦЭЦЭРЛЭГ БОЛНО.

ҮНЭТ ЗҮЙЛ:

ХҮҮХДИЙГ АЮУЛГҮЙ ЭЭЛТЭЙ ОРЧИНД СУРАХ ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭН ЭХ ОРОНЧ,

ХҮНЛЭГ, БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮҮХДИЙГ БЭЛТГЭХ.

Үйл ажиллагаандаа удирдлага болгох зарчим

  • Дотоод журмыг мөрдөж ажиллах
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээдлэх
  • Бусдад үлгэр жишээч байх
  • Бүтээлчээр багаар ажиллах

Бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  • Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөө өдөр тутамдаа хэрэгжүүлэх
  • Сургалтын 6 чиглэлээр хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг явуулдаг.
  • Цэцэрлэгийн үзэл баримтлал, хөтөлбөр, төлөвлөгөө, байгууллагын орчин бүрдүүлэхэд оролцох, эцэг эх асран хамгаалагчдад суртачлах
  • Мэргэжлийн онол, арга зүйн ур чадвараа дээшлүүлэх, цэцэрлэгээс зохион байгуулсан олон нийтийн ажилд оролцон, ахиц амжилтаа түгээн дэлгэрүүлэх бусдаас суралцах, дэмжлэг үзүүлэх
  • БНХ-ийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж ажиллах
  • Жилийн ажлын төлөвлөгөө болон хэрэгжилт биелэлт
  • Улирлын урамшууллын үр дүнгийн тайлан
  • Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн явц, үр дүнг суралцахуйн чиглэл бүрээр ажиглаж судлан, онцлог хэрэгцээнд нь нийцсэн сургалтын орчин бүрдүүлж, сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж үнэлэх