Монгол туургатны харвуул наадамд Өмнөговийн харваачид амжилттай оролцлоо

"Монгол туургатны харвуул наадам"-д 400 гаруй сур харваач оролцлоо

Мэдээлэл хуваалцах

Aa- Aa Aa+

Баянхонгор аймагт зохион байгуулагдсан "Монгол туургатны харвуул наадам"-д 400 гаруй сур харваач оролцлоо. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбооны харваач Буманцэцэгийн МЭНДБАЯР 32 оноогоор Үндэсний сурын СПОРТЫН МАСТЕР цол, Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, Ханбогд сумын Үндэсний сурын холбооны харваач Буянтогтохын Золжаргал 30 оноогоор Үндэсний сурын ДЭД МАСТЕР цолны болзолыг Баянхонгор аймгийн Заг-Байдрагийн Хүрэн бэлчирийн Алтан зурхай дээр хүртлээ. Уухай нь цээл, сум нь мэргэн, хараа хурц байх болтугай.