Гавилууд баг

ХАНБОГД СУМЫН “ГАВИЛУУД” БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус баг нь 1934 онд анх байгуулагдаж 1938 онд Мөнх-Овоо сумыг татан буулгахад Манлай суманд шилжүүлжээ. 1940 онд 50өрх, 184 хүн амтай 4400 гаруй малтай Манлай сумаас багаар шилжин ирж 2-р баг буюу одоогийн ГАВИЛУУД баг нэртэй болсон. Багийн анхны даргаар У.Равдан сонгогдож дараагаар нь Ёндон, Ж.Бууч, Т.Цагаанхүү, Ч.Дармаа, Ц.Бөнтөн, Г.Лхамдооров, П.Баянмөнх, О.Данзаншадав, Ц.Мижид, Д.Владимар, Т.Түвшинболд, М.Амартүвшин, А.Улам-Ундрах, Ц.Нандинцэцэг, Д.Отгончулуун, Д.Эрдэнэцэцэг нар тус тус сонгогдон ажиллаж байлаа. Үүнээс Ц.Мижид 32 жил багийн даргаар ажиллаж байсан. Гавилууд баг нь хонь адуу голлон өсгөн үржүүлдэг бөгөөд тэр дундаа илүү нугаламтай нутгийн шилмэл үүлдрийн Гавилууд омгийн хонийг зонхилон өсгөдөг нь махны гарц илүү, нэхийний дм нь урт байгаагаараа онцлогтой.

Улсын аварга малчин: Ж.Жамбал, М.Пүрэв, Б.Дамдин, Г.Бооюу Улсын залуу аварга малчин: Ц.Нэргүй, Х.Бадамцэцэг “Ард түмний” гавъяат М.Мягмар, Аймгийн аварга малчин-10 гаруй

Мянгат малчин-18

Сумын аварга малчин- 30 гаруй алдартануудтай өнөөг хүртэл салбар салбарын мэдлэг мэргэжлийн амжилттай, сайн ажиллаж амьдарч байна.

Монгол улсын “Улсын тэргүүний ардын авъяастан, монгол улсын аварга адуучин болон улс аймаг сумын олон алдарт уяачид төрөн гарсан баг юм. Тус баг нь аймгийн төвөөс 200км, сумын төвөөс 50км-т оршдог. Газар нутгийн нийттталбай:Одоогоор 282.016 км2 Хүн ам 1889, Айл өрх 521 байна. Нийт 68664 малтай үүнээс: Тэмээ 5998, Адуу 4598, Үхэр 1485, Хонь 24034, Ямаа 32576 байна.

Мал тоолуулсан өрх-232 үүнээс малчин өрх-139 байна.

Гурван Гавилууд хайрхан

Эцгийн дууны эгшиг шингэсэн
Эр хонгор дуулган салхитай
Ээжийн цайны дээжийг шингээсэн
Эх зөөлөн тунамал устай

Дахилт

Өндөр дээдсийн хийморыг өргөсөн
Хурдан морьд нь босоо удамтай
Өргөн олны буяныг даасан
Хундан хоньд нь өсхийн буянтай

Дахилт

Хурсан олны буян нь өөдөө
Сүүн даллагатай хайрын нөмөр өө
Хурайлсан түмний хийморь нь дээшээ
Сүлдэн тахилгатай хайрхан минь ээ

Дахилт:

Хан буурал аав минь зүсэлж үлдээсэн
Хатан буурал ээж минь сүслэн залбирсан
Галба шанхын говио холоос нөмрөлсөн
Гурван Гавилууд хайрхан минь ээ
Гурван Гавилууд хайрхан минь ээ.

Танилцуулга бичсэн: Гавилууд багийн Засаг Дарга /Т.Насанбуян/