Хан Дизель ОНӨААТҮГ

ХАН ДИЗЕЛЬ ОНӨААТҮГазрын товч танилцуулга

Тус байгууллага нь 1969 онд анх нийтийн аж ахуйн салбарт харьяалалтайгаар үүсэн байгуулагдаж 1986 онд Ханбогд сумынхаа цахилгаан хангамж, уурын зуух гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдсэн тусдаа байгууллага болсноос хойш өдгөө 51 жилийнхээ түүхийн хуудсыг эргүүлэн ОНӨААТҮГазар болон ажиллаж байна.

Манай байгууллагын үйл ажиллагаа маань өдрөөс өдөрт өргөжин тэлж сум орон нутгийнхаа нийт ард иргэдэд дараах үйлчилгээнүүдийг чанартай, тасралтгүй хүргэж байгаа билээ.

  • Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, барилга байгууламжийн ашиглалт үйлчилгээ
  • Дулааны эрчим хүчээр хангах, түгээх үйлчилгээ
  • Дулаан дамжуулах шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ
  • Хот суурин ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээ
  • Цэвэр ус дамжуулах шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ
  • Цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ
  • Ус дамжуулах төвийн ашиглалт, үйлчилгээ
  • Бохир усны гаргалгаа,шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ
  • Бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ
  • Бохир ус татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ
  • Бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээ
  • Хот, суурины ус түгээх байрны ашиглалт, үйлчилгээ
  • Бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ

Дээрх үндсэн үйлчилгээнээс гадна дулаан болон цэвэр ус, бохир ус татан зайлуулах шугам сүлжээнд айл өрх, ААН-үүдийг шат дараатайгаар төвийн шугамд холбон сум орныхоо нийт ард иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцлөөр хангахад багагүй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.