Сум дундын эмнэлэг

ХАНБОГД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Магадлан итгэмжлэгдсэн удаа

  1. 2005 онд 3 жил
  2. 2008 онд 3 жил
  3. 2011 онд 3 жил
  4. 2015 онд 3 жил
  5. 2018 онд 2 жил
  6. 2020 онд 2 жил

Үйл ажиллагааны чиглэл:
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ.

Үйлчлэх хүрээний хүн ам:

Нийт хүн ам 8067(2022 оны 5 сар). Хөдөлгөөнт хүн ам 25000-28000.

  • 0-5 нас 1000
  • 5-15 нас 1727
  • 15-49 нас 4448
  • 49-64 нас 724
  • 65 дээш 166
  • Хүн амын цэвэр өсөлт-19,3%

Түүхэн замнал

  • 1938 онд 3 ажилтан, 5 ортой Хүний бага эмчийн салбар байгуулагдаж байсан түүхтэй.
  • 1940 онд өнөөгийн Ханбогд суманд байрлаж сэрүүн дэнжид анхны хүн эмнэлгийн барилгыг барьж байжээ.
  • 1978 онд 15 ортой эмнэлгийн барилгыг барьж ашиглалтанд оруулж ХИЭ салбар 2 их эмчийн орон тоотой болсон.
  • 2012 оноос СДЭ-н статусаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 2015 оны 3 сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 50 ортой эмнэлгийн барилгыг хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Барилга: 2015 онд ашиглалтанд орсон 5,4 тэрбумын өртөгтэй 50 ортой эмнэлэг

Зорилго

Байгууллагын чадавхийг бэхжүүлэх, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн ажиллагсдыг хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангаж ажиллах замаар өвчлөлийг бууруулах

Алсын хараа

Чадварлаг боловсон хүчин, Чанартай тусламж үйлчилгээ, Эерэг хандлага, Ээлтэй орчинг бүрдүүлж жишиг эмнэлэг болно

Нийт 42 орон тоотой:

  • Их эмч - 13
  • Бага эмч - 4
  • Эх баригч - 1
  • Дүн бүртгэгч - 1
  • Сувилагч - 9
  • Лаборант - 1
  • НЭМА - 1
  • Жолооч - 3
  • Цахилгаачин - 1
  • Үйлчлэгч - 3
  • Угаагч - 1
  • Хөтөч - 1
  • Нягтлан - 1
  • Нярав - 1
  • Тогооч - 1

Нарийн мэргэжил эзэмшсэн байдал

  • Их эмч нарын 80% нь нарийн мэргэжил эзэмшсэн
  • Сувилагч тусгай дунд мэргэжилтэнгүүдийн 60% нь мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан

Мэргэжлийн болон эрдмийн зэрэг

  • АУМагистр их эмч - 1
  • Эрүүл мэндийн удирдлагын магистер - 1
  • Баклавар сувилагч - 4
  • Ахлах зэргийн бага эмч - 1
  • Ахлах зэргийн сувилагч - 2

Хүний нөөц бүрдүүлэлт

2020 онд

  • ЭМНА
  • ЭБЭ-ийн эмч
  • Бакалавр зэрэг-2 сувилагч
  • Ахлах зэрэг - 1 сувилагч

Цаашид эмнэлзүйн эмгэг судлаач, гэмтэл, сэргээн засах чиглэлээр эмч, мэргэжилтэнгүүд бэлтгэхээр зорилт тавин ажиллаж байна.