Монгол улсын минь наран ургах хязгаар, эх дэлхийн хүй болсон гайхамшигт Галбын говь, Ханбогд сумын нийт иргэд, малчид, байгууллага хамт олныхоо өмнөөс ирж буй "Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн мэндийг дэвшүүлэе.
Галба нутгийнхаа нэгэн зууны түүхийг хамтдаа бичилцэж яваа Ханбогдчууд бид өнгөрсөн ондоо амжилт бүтээл, хөгжил цэцэглэлт, шинэ соргог үйл явдлаар дүүрэн байж шинэ хотынхоо төлөвлөлтийг батлуулж, цэвэр бохир дулаан хангамж, цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөлийн ажлаа хийж, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж, бүтээн байгуулалт, ажил хөдөлмөр буцалсан арвин баялаг амжилтын жил байлаа.