ТАНИЛЦУУЛГА
Манай соёлын төв нь 1932 онд анх “улаан булан” нэртэйгээр байгуулагдсан 91-н жилийн түүхтэй байгууллага юм. 2018 онд шинээр ашиглалтанд орсон Үлэмжийн чанар соёлын төв нь өдгөө 8 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Соёл урлагийн хүртээмжийг чанартайгаар сумын нийт хүн амд хүргэх, дугуйлангийн сургалтаар өсвөр болон залуу үеийг урлагийн төрөл жанраар сургах, соёлын өвийг хүүхэд залуучуудад өвлүүлэн үлдээх нь манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа юм.
Үйлчилгээний орчин:380 хүний суудал бүхий үзэгчдийн тав тухтай үзвэр үзэх боломжийг хангасан театрын зориулалтын сандал, орчин үеийн мэргэжлийн гэрэлтүүлэг, хөшиг болон хөшиг өргөх механизм, дуу шингээгч хавтан, 45м квадрат LED дэлгэц, мэргэжлийн гэрэлтүүлэг, мөн 100 хүний хүчин чадалтай бүжгийн заал, бусад үйлчилгээний томоохон өрөөнүүд болон төвийн цэвэр бохирын шугам, халаалтанд холбогдсон үйлчилгээний байгууллага юм.
Манай байгууллага нь Бүжиг ,цирк, морин хуур гэсэн 3 төрлийн дугуйлан явуулдаг бөгөөд нийт 78 хүүхэд суралцаж байна. Мөн 7 хоног бүрийн 5 дахь өдөр нийтийн бүжгийн өдөртэй болгож хэвшүүлсэн ба иргэд, албан байгууллагууд идэвхитэй хамрагдаж байна.
Номын сан: 14200 номын фондтой, 6 нэр төрлийн тогтмол хэвлэл захиалга, иргэдийг цаг үеийн мэдээллээр хангах , танхимийн болон цахим уншлагын үйлчилгээ үзүүлж байна.
Галба музей: Анх 1969 онд ОРОН НУТАГ СУДЛАХ КАБИНЕТ нэртэйгээр байгуулагдаж өнөөг хүртэл урлаг уран сайхан, угсаатан зүй, түүх, шашин, археологи, байгалийн түүх гэсэн төрлүүдэд 250 дэсийн 620 ширхэг үзмэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.