ЦАХИМ СУРГАЛТАД НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХИЧЭЭЛИЙН БАГЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

ЦАХИМ СУРГАЛТАД НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХИЧЭЭЛИЙН БАГЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Мэдээлэл хуваалцах

Aa- Aa Aa+

Өнөөдөр орон нутгийн удирдлагуудын зүгээс цахим сургалтад нэн шаардлагатай тоног төхөөрөмж болон хичээлийн багц хэрэглэгдэхүүнийг Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж Б.Чогдовын нэрэмжит Ерөнхий боловсролын 1-р сургуульд хүлээлгэн өглөө. 

Сургуулийн зүгээс "Цахим орчинд бидний хөгжил" уралдааныг бага сургуулийн багш нарын дунд зохион байгуулж шилдгээр шалгарсан багш нарт тухайн хэрэглэгдэхүүнийг хариуцуулан өгсөн нь багш нараа урамшуулсан, ажиллах идэвх урам зориг өгсөн ажил боллоо.

Сумын удирдлагууд цаашид цахим сургалтын хүртээмж, чанар үр өгөөжийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахыг багш нарт үүрэг болгохын дээр орон нутгийн зүгээс боломжит бүх төвшинд дэмжин ажиллахаа илэрхийллээ.