ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ТӨРИЙН ТУСГАЙ
Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2020 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Өмнөговь аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга, агентлаг, төсөвт байгууллагын дарга нарын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажуулах хүрээнд Ханбогд сум хамтран ажиллах гэрээгээ байгууллаа. Тус сумын хувьд энэ оноос мөрдөгдөж эхлэх хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ орон нутгийн төсвөө тэлж 60 тэрбум төгрөг төвлөрүүлж, 45 тэрбум төгрөгийг улс болон аймгийн төсөвт төвлөрүүлэн 15 тэрбумыг орон нутагтаа зарцуулах юм. Энэ нь Ханбогдчуудын хувьд ололт амжилтаа ахиулах боломж боловч нөгөө талдаа түүнийг дагасан хариуцлага юм гэдгийг энэ үеэр сумын дарга Х.Нэхийт онцоллоо.