ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ТӨРИЙН ТУСГАЙ
Гурвантэс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Эрдэнэбаянгаар ахлуулсан хурлын төлөөлөгчид, тус суманд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хоршоо, бизнес эрхлэгч нараас бүрдсэн 17 хүний бүрэлдэхүүнтэй туршлага солилцох ажлын хэсэг Ханбогд суманд ажиллаа.
Тус туршлага судлах ажлын хэсэг нь Ханбогд сумын уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны туршлага судлах, орон нутагтаа хэрэгжүүлэх, өөрийн үйл ажиллагаанд дэвшилт гаргах зорилготой юм.