ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ТӨРИЙН ТУСГАЙ
1930 оны 4 дүгээр сард хуралдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 6 дугаар Их Хурлын шийдвэрийн дагуу Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор "Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх, үүргийн дүрэм"-ийг баталснаар Монгол Улсад Прокурорын байгууллага анх үүсэн байгуулагдсан. Үүнээс хойш 83 жилийн дараа Улсын Их Хурлын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор Гурван тэс, Ханбогд сумдад "Сум дундын прокурорын газар” байгуулахаар шийдвэрлэсний дагуу 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тус прокурорын газар нь үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Манлай, Баян-Овоо зэрэг сумдыг харьяаллын дагуу хариуцдаг.
Тус Прокурорын газарт сум дундын ерөнхий прокурор 1, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор 2, зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих хяналтын прокурор 1, ял эдлүүлэх ажиллагааны хяналт хариуцсан хяналтын прокурор 1, прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан 1, прокурорын чиг үүргийн хэрэгжүүлэхэд туслах ажилтан 1, бичиг хэргийн эрхлэгч, архивч 1, нягтлан бодогч 1, бичиг хүргэгч, үйлчлэгч 1, жолооч 1, жижүүр 4 зэрэг нийт 15 прокурор, ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг.