ЦАХИМ СУРГАЛТАД НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХИЧЭЭЛИЙН БАГЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

A- A A+

Өнөөдөр орон нутгийн удирдлагуудын зүгээс цахим сургалтад нэн шаардлагатай тоног төхөөрөмж болон хичээлийн багц хэрэглэгдэхүүнийг Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж Б.Чогдовын нэрэмжит Ерөнхий боловсролын 1-р сургуульд хүлээлгэн өглөө. 

Сургуулийн зүгээс "Цахим орчинд бидний хөгжил" уралдааныг бага сургуулийн багш нарын дунд зохион байгуулж шилдгээр шалгарсан багш нарт тухайн хэрэглэгдэхүүнийг хариуцуулан өгсөн нь багш нараа урамшуулсан, ажиллах идэвх урам зориг өгсөн ажил боллоо.

Сумын удирдлагууд цаашид цахим сургалтын хүртээмж, чанар үр өгөөжийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахыг багш нарт үүрэг болгохын дээр орон нутгийн зүгээс боломжит бүх төвшинд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Цахимд хэвшье уриатай “цахим хөгжлийн өдөрлөг

Өмнөговь аймагт болж Ханбогд сумаас засаг даргын орлогч Х.Отгонжаргал түүний баг бүрэлдэхүүн ханбогд сумаа төлөөлөн оролцож байна

"Хариуцлагатай гэр бүл" төсөл

"Хариуцлагатай гэр бүл" төсөл "Эртэч Монгол"ТББ-н тэргүүн Н.Энхбаатар багшийн "ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ" сургалтаар Ханбогдын залуустаа дараагийн оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Монгол туургатны харвуул наадамд Өмнөговийн харваачид амжилттай оролцлоо

"Монгол туургатны харвуул наадам"-д 400 гаруй сур харваач оролцлоо