ТАНИЛЦУУЛГА
Өмнөговь аймгийн Ханбогд сумын 29-р цэцэрлэг нь эрхлэгч 1, арга зүйч 1, нягтлан 1, нярав 1, багш 9, туслах багш 8, тогооч 2, үйлчлэгч 3, угаагч 1, сахиул 3 гэсэн нийт 33 багш ажилчин, 280 гаруй хүүхэдтэй 2019 оны 01 сарын 02 өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүүхэд нэг бүрийн хүсэл сонирхолыг хүндэтгэн үзэж, тэдний сурч хөгжих төлөвших сургалтын таатай орчин бүрдүүлж, шүдний өвчлөлгүй хүүхдэд ээлтэй цэцэрлэг болоход оршино.

АЛСЫН ХАРАА:
ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭЦЭГ ЭХЭД НЭЭЛТТЭЙ БҮТЭЭЛЧ ЦЭЦЭРЛЭГ БОЛНО.
ҮНЭТ ЗҮЙЛ:
ХҮҮХДИЙГ АЮУЛГҮЙ ЭЭЛТЭЙ ОРЧИНД СУРАХ ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭН ЭХ ОРОНЧ,
ХҮНЛЭГ, БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮҮХДИЙГ БЭЛТГЭХ.
Үйл ажиллагаандаа удирдлага болгох зарчим
- Дотоод журмыг мөрдөж ажиллах
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээдлэх
- Бусдад үлгэр жишээч байх
- Бүтээлчээр багаар ажиллах
Бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:
- Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөө өдөр тутамдаа хэрэгжүүлэх
- Сургалтын 6 чиглэлээр хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг явуулдаг.
- Цэцэрлэгийн үзэл баримтлал, хөтөлбөр, төлөвлөгөө, байгууллагын орчин бүрдүүлэхэд оролцох, эцэг эх асран хамгаалагчдад суртачлах
- Мэргэжлийн онол, арга зүйн ур чадвараа дээшлүүлэх, цэцэрлэгээс зохион байгуулсан олон нийтийн ажилд оролцон, ахиц амжилтаа түгээн дэлгэрүүлэх бусдаас суралцах, дэмжлэг үзүүлэх
- БНХ-ийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж ажиллах
- Жилийн ажлын төлөвлөгөө болон хэрэгжилт биелэлт
- Улирлын урамшууллын үр дүнгийн тайлан
- Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн явц, үр дүнг суралцахуйн чиглэл бүрээр ажиглаж судлан, онцлог хэрэгцээнд нь нийцсэн сургалтын орчин бүрдүүлж, сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж үнэлэх