Үлэмжийн чанар соёлын төв

Үндсэн үйл ажиллагаа: Соёл урлагийн хүртээмжийг чанартайгаар сумын нийт хүн амд хүргэх, дугуйлангийн сургалтаар өсвөр болон залуу үеийг урлагийн төрөл жанраар сургах, соёлын өвийг хүүхэд залуучуудад өвлүүлэн  үлдээх

Үйлчилгээний орчин: 320 хүний суудалтай, орчин үеийн мэргэжлийн гэрэлтүүлэг, хөшиг болон хөшиг өргөх механизмтай, үзэгчдийн тав тухтай үзвэр үзэх боломжийг хангасан театрын зориулалтын сандалтай, дуу шингээгч хавтан, мэргэжлийн гэрэлтүүлэг бүхий бүжгийн заал болон бусад үйлчилгээний томоохон өрөөнүүдтэй, цэвэр бохирын шугам, төвлөрсөн халаалтанд  холбогдсон.

Бүжиг цирк морин хуурын дугуйлангуудад нийт 78 хүүхэд суралцаж байна. Бүжгийн дугуйлан буюу “Галба биелгээ” бүжгийн хамтлаг нь жилд 1-2 удаа тайлан тоглолт хийдэг. Өмнөговь аймагт зохион байгуулагддаг “Говийн жонон” бүжгийн наадамд тогтмол оролцож хамтлаг төрлөөр 3 алт, 1 мөнгө, гоцлол төрлөөр 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Одоо 003-р сарын 30, 31-нд болон “Говийн жонон-40 жил” бүжгийн наадамд явахаар бэлтгэлээ хийж байна. Мөн Соёлын төвөөс 7 хоног бүрийн 5 дахь өдөр нийтийн бүжгийн өдөотэй болгож хэвшүүлсэн ба иргэд зарим байгууллагууд идэвхитэй хамрагдаж байна. Морин хуурын дугуйлан буюу “Галбын жонон” хамтлаг нь тогтмол хичээллэж /ажил төрлийн байдлаас болон 2018 онд хичээллээгүй/ Өмнөговь аймагт зохион байгуулагддаг МУСГЗ П.Байгальжавын нэрэмжит өсвөрийн морин хуурчдын уралдаанаас 1 алт, 2 хүрэл, “Ая эгшгийн 6 жигүүр” уралдаанаас 1 хүрэл медаль хүртсэн ба одоогоор шинээр 15 хүүхэд хичээллэж морин хуурын багшаар  Цогт-Овоо сумын харьяат Б.Өлзийнаран ажиллаж байна.

“Галба” циркийн дугуйлан нь 28 хүүхэдтэй, циркийн дасгалууд, хосолсон ба ганцаарчилсан агаарын болон газрын үзүүлбэрүүд, дасгал болон үзүүлбэрүүдийн үеийн  аюулгүй ажиллагаа зэрэг хичээлүүд орж сум орон нутгаас зохион байгуулагддаг тоглолтуудад тогтмол оролцож байна. ӨМӨЗО-ны Халиут хот, Өмнөговь аймгийн Даланзадгад хотуудад болон сумандаа 9 удаа тайлан тоглолт хийсэн туршлагатай. Дугуйлангийн бүх хүүхдүүд Монголын Хүүхдийн байгууллагын “Авьяас”, “Эрдэм” алт мөнгө, Монголын сурагчдын холбооны “Шилдэг сурагч”, “Тэргүүний сурагч” алт мөнгө, “Авьяас-Залуу үе” төвийн “Шилдэг сурагч алт мөнгөн медалиудтай, МУГЖ Раднаабазарын нэрэмжит өсвөрийн циркчидийн улсын анхдугаар уралдааны тусгай байр, Ардчилсан намын 25 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Авьяаслаг Өмнөговьчууд” шоуны “Гранпри” зэрэг шагналуудтай. Тус дугуйлангаас олон улсын “Нарны цирк”-д Эрдэнэжаргалын Саруул-Эрдэнэ, Даваахүүгийн Мандахбаяр, Мөнх-Очирын Мөнх-Оргил нар шалгуулан тэнцэж тус циркэд ажиллахаар бэлтгэлдээ орсон байна. Мөн Батбаярын Бадамгэрэл МУ-ын Консерватур буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн циркийн танхимд шалгаран суралцаж байна.  

Номын сан нь 14200 номын фондтой, 6 нэр төрлийн тогтмол хэвлэл захиалан танхимаар уншуулж иргэдийг цаг үеийн мэдээллээр хангаж ажиллаж байна. 2019 онд танхимаар болон гэрээр 900 уншигчдад үйлчилж ирэгсэдийн тоог 4000-д хүргэн ажиллана. “Хүлээж биш хүрч үйлчилье” уриатай нүүдлийн номын сангийн үйлчилгээг санаачлан ЗДТГ, 21-р цэцэрлэгийн ажилтан албан хаагчдад үйлчилсэн ба эхний улирлын байдлаар 115 уншигчдад 152 номоор үйлчилсэн байна.

Орон нутгийн төсөв, орон нутаг хөгжүүлэх сан, аймгийн ЗДТГ, “Говийн оюу” хөгжлийг дэмжих сан зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж хөрөнгө оруулалт хийгдсэн.

Төлөвлөсөн томоохон ажлууд: Өмнөговь аймгийн бүх сумдаас тус бүр 1 ардын авьяастан оролцсон “Говийн одод-4” уралдаант тоглолт, говийн бүсийн аймгуудын дунд “Үлэмжийн чанар” дуун гэрэлт хөшөөг цэнгүүлэх ёслолын ажиллагаа, 18-25 насны залуучуудын дунд “Манай Галбын залуус” урлагийн наадам, сумын үе үеийн морин хуурчдын “Монгол өв соёл” тоглолт 

Жилийн үзэгчийн төлөвлөгөө: 2500 хүн

Жилийн орлогын төлөвлөгөө: 3 000 000 төгрөг