Түүх соёлын өвийн дурсгалт газар

             ХАНБОГД ХАЙРХАН

Ханбогд уулын ар дор Зуун мод гэдэг ам байдаг. Энд 100 гаруй төрлийн ургамал ургадаг бөгөөд түүний дотор Галбарваасан, цагаан зандан ургадаг байжээ. Мөн Ханбогд уулын зүүн хойд ард өндөр сүлэг хадан цохионуудын дунд нэгэн элсэрхэг дугуй байдаг. Үүнийг нутгийн ардууд Алтангэрэлийн дугуй гэж нэрлэдэг. Учир нь энд дээр үед уншлага шүтлэгийн газар байжээ. Харин сүүлийн үед Ханбогд уулын тахих үеийн наадам, өдөрлөгийн газар болжээ.

Ханбогд уулын залгаа зүүн талын бэсрэг гурван хар овоог Ханбогд хайрханы гурван түшмэл гэж нэрлэдэг.

Ханбогд уулын орчимд Чингисийн морины уяа, зогсоол сүүдрэвч хэлбэртэй хадан цохио, уургаа тулж мориндоо мордсон газар гэгддэг ууганы нүх зэрэг газруудыг говьчууд эртнээс хүндэтгэж ирсэн.

Ханбогд уулсыг тойрон 108 булаг, цагаан чулуун овоотой их эрдэнэтэй уул гэж дээр үеэс шүтэн биширч ирсэн.