Цагдаагийн тасаг

 
Цагдаагийн тасаг нь суманд 1943 оноос анхны хэсгийн төлөөлөгч томилогдон ирж ажиллаж байсан бөгөөд
ЦЕГ-ын 2008 оны 12 сарын 30-ны өдрийн 651 дугаартай тушаалаар 7 орон тоотой тасгийг байгуулсан. 
Мөн ЦЕГ-ын даргын 2013 оны 464, 2016 оны б/437 дугаартай тушаалуудаар бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон байна.
Зорилт: Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын мэдлэг ухр чадварыг дээшлүүлж, аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хамгаалах. Үйл ажиллагааны мэдээллийн дэвшилтэд технологийг нэвтрүүлж, шуурхай байдлыг хангах.
Ханбогд сум дахь цагдаагийн тасаг нь өнөөдрийн байдлаар тасгийн дарга 1, ХЖАХ ахлах байцаагч 1, ШШАБХАХ ахлах байцаагч 1, мөрдөгч 3, эрүүгийн мөрдөгч 2, эдийн засгийн мөрдөгч 1, хэсгийн төлөөлөгч 1, хилийн боомт хариуцсан хэсгийн төлөөлөгч 1, зохицуулагч 1, экологийн асуудал хариуцсан байцаагч 1, хэсгийн байцаагч 3, эргүүлийн цагдаа 2, цагдаа зохицуулагч 1, жолооч цагдаа 1, харуулын цагдаа 4, хамгаалалтын цагдаа 1, Олон нийтийн цагдаа 4, нийт 16 офицер, 9 ахлагч, 4 олон нийтийн цагдаа буюу 29 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тасгийн алба хаагчдаас Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаа гэсэн 7 офицер, 2 ахлагч Хайрхан багийн нутаг дахь “Цагаан хад”, “Тайван зогсоол” суурьшлын бүсэд ажилладаг.