Ханбогд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль

“Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр Ханбогд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь 2018 оны 12 дугаар сарын 5-нд нээлтээ хийж, сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

3 жилийн менежментийн гэрээний дагуу Олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Шинэ Эрин” лаборатори сургуультай хамтын ажиллагаатай ажилладаг.

Сургуулийн багш ажилтнуудын бүрэлдэхүүнд захирал, 2 сургалтын менежер, 1 нийгмийн ажилтан 32 багш, 19 үйлчилгээний ажилтан нийт 55 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Боловсон хүчний 5 магистр зэрэгтэй, зөвлөх зэрэгтэй-1, тэргүүлэх зэрэгтэй-2, заах арга зүй зэрэгтэй-7 багш ажилтантай.

Ханбогд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш ажилтнууд

Одоогийн байдлаар 1-11 дүгээр ангид нийт 572 сурагч нэг ээлжээр хичээллэж байна.

Ханбогд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш ажилтнууд

Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачилсан төслийн дагууу “Оюу толгой” компани санхүүжүүлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд 640 хүүхдийн багтаамжтай сургууль бариулж, иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.

Тууз хайчлах үйл ажиллагаа

Оюу Толгой ХХК-ийн 7,2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалттайгаар Говийн өгөөж ХХК барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулсан

 

Тендерийн урилга бүгд