Ханбогд сумын 22-р цэцэрлэг

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүүхдийн танин мэдэх хүсэл эрмэлзэлд тулгуурлан мэдрэхүйгээр дамжуулж бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжин судалж, өөртөө итгэлтэй бие даасан зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх, сургуульд амжилттай бэлтгэх. Ардын уламжлалт ёс заншлаас өвлүүлэн сургах.

БИДНИЙ УРИА: Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтдаа.

ЗОРИЛТ:   СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлэх.

  • Бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээг хангахуйц чанартай боловсролын үйлчилгээг бий болгох.
  • Хүүхдэд эрүүл, ээлтэй,  ая тухтай,  аюулгүй байдлыг  хангасан ил тод нээлттэй орчин бүрдүүлэх.
  • Хүүхдэд эрүүл чанартай хоол хүнсээр үйлчлэх, хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх.

        МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ  2013 ОНЫ 1 САРД ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДАЖ  АШИГЛАЛТАНД ОРСОН.  21-Р ЦЭЦЭРЛЭГТЭЙ ХАМТРАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙГААД 2015 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД 22 ДУГААР ЦЭЦЭРЛЭг БОЛОН ТУСДАА ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН.  2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 31 БАГШ АЖИЛЧИДТАЙГААР  8 БҮЛЭГТ ТОЙРГИЙН 293 ХҮҮХДЭЭС 270 ХҮҮХДЭД СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ОЛГОН АЖИЛЛАЖ БАЙНА. ГАШУУН СУХАЙТ БООМТ ДЭЭР 1 БҮЛЭГТ 13 ХҮҮХЭД БАГШ, ТУСЛАХ БАГШ ГЭСЭН АЖИЛЧИДТАЙГААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА. БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН 80% МЭРГЭЖЛИЙН БАГШААР ХАНГАГДСАН. БАГШЛАХ ЭРХТЭЙ БАГШ 5,  МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГТЭЙ БАГШ 2 АЖИЛЛАЖ БАЙНА. БАГШ НАРЫНХАА ЗААХ АРГА УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР СУРГАЛТУУДЫГ БАЙНГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ, “САЙН ХИЧЭЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА”-Г 14 ХОНОГТ 1 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ ХАРИЛЦАН ЯРИЛЦДАГ.  ЗОХИОН БАЙГУУЛЖ   ХҮҮХДҮҮДИЙН АВЬЯАС ЧАДВАРЫГ НЭЭЖ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР  5-7 ТӨРЛИЙН ДУГУЙЛАН ХИЧЭЭЛЛЭДЭГ. МӨН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД “УРАН ЖИРГЭЭ”, “АРДЫН ДУУГАА ӨВЛӨН ДУУЛЬЯ”, “БИД БҮЖИГЛЭЖ ЧАДНА”, “ДӨРВӨН БЭРХ” УРАЛДААНУУДЫГ УЛАМЖЛАЛ БОЛГОН ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ. ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД НӨХӨРСӨГ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН, ХИШИГ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭГ МӨН ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ.