Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэг





ТАНИЛЦУУЛГА



            Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэг нь анх 1961 онд 2 бүлэг, 7 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2004 онд 2 бүлэг, 2013 онд 1 бүлгийн өргөтгөлийг “Оюу толгой” ХХК-ий хөрөнгө оруулалтаар хийлгэж, одоо 5 бүлэг, 20 багш ажилчид, 150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.

2022-2023 оны хичээлийн жилд эрхлэгч 1, арга зүйч багш 1, хөгжмийн багш 1, бүлгийн багш 5, туслах багш 5, нярав 1, тогооч 2, үйлчлэгч 1, сахиул 3 гэсэн орон тооны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд: МУ-ын Боловсролын Тэргүүний Ажилтан 2, Заах аргач багш 4 нар  ажиллаж байна.

            Бид “Суралцагч бүрийг хөгжүүлж төлөвшүүлэх” эрхэм зорилгын дор Сургуулийн өмнөх насны хүүхдийг хөгжүүлэх төв болж, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, тэдний идэвхтэй оролцоо, хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх замаар Сургуулийн Өмнөх Боловсролын үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд анхааран зорилго болгон ажиллаж байна.


Зорилго:

Монгол зан заншлаа дээдэлсэн, говь нутгаараа бахархсан, бие дааж амьдрах чадвартай, аяьяаслаг, боловсролтой “Зөв монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэхэд оршино.

Зорилт 1. Хүүхэд хөдөлмөрч, бүтээлч хандлагыг бий болгох

  1. “Алтан намар” өглөөөлөгийг -10 сар,

  2. “Цэцэгжүүлэх аян”-03 сар

  3. Сум орон нутгийн музей болоод дурсгалт газруудтай танилцах экскурс-11,05 сард

Зорилт 2. Монгол ёс заншлаа дээдэлсэн, эх оронч иргэн болгон төлөвшүүлэх
  1. Сар болгоны 15,30-ны өдрүүдэд Монгол дээл хувцасаа өмсөж, үндэсний хувцсаараа гоёх, түгээн дэлгэрүүлж байна.

  2. “Шагайн наадам” үзүүлэх ажлыг багш, эцэг эх, хүүхдийн дунд 2 дугаар сард,

  3. “Монгол бахархал” мэтгэлцээнийг 11 дүгээр сард тус тус зохион байгуулдаг.

Зорилт 3 Хүүхдийн авъяас чадварыг нээх хөгжүүлэх


Хүүхдийн нэг бүрийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх сургалт үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, хүүхдийн авъяасыг нээн илрүүлэх 11 нэр төрлийн дугуйланг зохион байгуулж, жил бүр уламжлал болгон уралдаан, тэмцээнийг зохион байгуулж хүүхэд нэг бүрийг хамруулж авьяасыг нээн хөгжүүлж байна. Үүнд:

  • “Дуулалт жүжиг” –ийн тайланг 05 сард

  • “Хөгжимт гимнастик”-ийг 04 сард

  • “Найрал дуу”-ны уралдааныг 4-5 настай хүүхдүүдийн дунд 04 сард

  • “Уран жиргээ” I,II, шүлгийн уралдааныг 03 сард

  • “Ардын дуугаа өвлөн дуулъя” дууны уралдааныг 03 сард

  • “Монгол дээлээрээ бахархая” өдөрлөгийг 02, 05 саруудад

  • “Үлгэрийн баатрууд амилсан нь” жүжигчилсэн тоглолтонд багш, эцэг эх, хүүхдийн хамтын бүтээлээр сумын соёлын төвд 04 сард

  • “Бид биелж чадна” бүжгийн уралдааныг тус тус зохион байгуулж, хүүхэд нэг бүрийг хамруулан жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Тендерийн урилга бүгд