Хайрхан баг

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/8 тоот тогтоолоор баг байгуулагдах шийдвэр гарч Ханбогд сумын Хайрхан баг нэртэйгээр сумын урд зах болох Цагаан хад хэмээх газар сууриа тавьж байсан. Анх 5 өрхтэй 13 хүн амтай байгуулагдаж байсан бөгөөд аймгийнхаа хамгийн отгон баг юм. 2018 оны жилийн эцсийн байдлаар 140 өрхтэй, 489 хүн амтай, 2 малчин өрхийн 760 толгой малтай болж өргөжин хөгжиж байна. Багийн төв нь Өмнөговь аймгаас 340 км, Ханбогд сумаас 133 км Гашуун сухайт боомтоос 9 км зайтай оршино. Мөн Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртлэх зам дугуу байрлалтай бөгөөд нүүрс тээврийн 13,000 орчим жолооч, түүнд үйлчилгээ үзүүлэх 150 гарүй үйлчилгээний цэг, 31 Гаалийн хяталтын талбай, 100 гаруй тээврийн компани үйл ажиллагаа явуулж байна.