Гавилууд баг

Тус баг нь 1934 онд анх байгуулагдаж 1938 онд  Мөнх-Овоо сумыг татан буулгахад  Манлай суманд  шилжүүлжээ. 1940 онд  50өрх, 184 хүн амтай 4400 гаруй малтай Манлай сумаас багаар шилжин ирж 2-р баг буюу одоогийн ГАВИЛУУД баг нэртэй болсон. Багийн даргаар Д.Эрдэнэцэцэг 2018 оноос ажиллаж байна. Багийн анхны даргаар У.Равдан  сонгогдож дараагаар нь Ёндон, Ж.Бууч, Т.Цагаанхүү, Ч.Дармаа, Ц.Бөнтөн, Г.Лхамдооров, П.Баянмөнх, О.Данзаншадав, Ц.Мижид,  Д.Владимар, Т.Түвшинболд, М.Амартүвшин,  А.Улам-Ундрах, Ц.Нандин-Эрдэнэ, Д.Отгончулуу нар тус тус сонгогдон ажиллаж байлаа. Үүнээс Ц.Мижид 32 жил багийн даргаар ажиллаж байсан. Гавилууд баг нь хонь адуу голлон өсгөн  үржүүлдэг бөгөөд тэр дундаа илүү нугаламтай нутгийн шилмэл Гавилууд хэвшлийн хонийг зонхилон өсгөдөг нь махны гарц илүү, нэхийний дм нь урт байгаагаараа онцлогтой.

  • Улсын аварга малчин: Ж.Жамбал, М.Пүрэв, Б.Дамдин 
  • “Ард түмний” гавъяат М.Мягмар,
  • Улсын залуу аварга малчин: Ц.Нэргүй, Х.Бадамцэцэг 
  • “Аймгийн аварга” малчин-12,
  • Монгол улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн” И.Нарангэрэл
  • “Сумын аварга” малчин- 30 гаруй алдартануудтай өнөөг хүртэл салбар салбарын мэдлэг мэргэжлийн амжилттай, сайн ажиллаж амьдарч байна.

Тус баг нь аймгийн төвөөс 200км, сумын төвөөс 50км-т оршдог.
Газар нутгийн нийт талбай: 250.027км2 
Одоогоор Хүн ам 1748,
Айл өрх 447, байна.
Нийт 54553 малтай үүнээс:
Тэмээ 5436,
Адуу 3096,
Үхэр 873,
Хонь 19254,
Ямаа 25894  байна.

Гурван Гавилууд хайрхан

Эцгийн дууны эгшиг шингэсэн
Эр хонгор дуулган салхитай
Ээжийн цайны дээжийг шингээсэн
Эх зөөлөн тунамал устай

Дахилт

Өндөр дээдсийн хийморыг өргөсөн
Хурдан морьд нь босоо удамтай
Өргөн олны буяныг даасан
Хундан хоньд нь өсхийн буянтай

Дахилт

Хурсан олны буян нь өөдөө
Сүүн даллагатай хайрын нөмөр өө
Хурайлсан түмний хийморь нь дээшээ
Сүлдэн тахилгатай хайрхан минь ээ  

Дахилт:

Хан буурал аав минь зүсэлж үлдээсэн
Хатан буурал ээж минь сүслэн залбирсан
Галба шанхын говио холоос нөмрөлсөн
Гурван Гавилууд хайрхан минь ээ
Гурван Гавилууд хайрхан минь ээ.