ИТХ - Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

    Өргөн монгол ороны үүдэн босго нутаг өмнийн цэнхэр говь Ханбогд суманд тавтай морилно уу?

    Цаг хугацааг товчилж цахим ертөнцөөр нутгийн уугуул, суугуул болон Ханбогд сумтай сэтгэл зүрхээрэй холбоотой байдаг иргэд хөдөлмөрч та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.

    Түүхт 95 жилийн хугацаанд 1924-1950-аад оны ардын аж ахуйтны үе, 1956-1990 оны нэгдэл нийгмийн үйл ажиллагааны үе, 1990 оноос өнөөдрийг хүртэлх ардчилсан хувьсгалын хувийн өмчит нийгмийн үеүүдийн олон олон амжилт бүтээл, саад бэрхшээлүүдийг үе үеийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, иргэд хөдөлмөрчдийн шаргуу хөдөлмөр зүтгэлээр  өнөөдрийн Ханбогд сүндэрлэж байгаа билээ.

    Өнөөдрөөс хоошх ирээдүйн Ханбогд сумын хөгжлийн бодлого, төсөв санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж аймаг нийслэл, хотын статустай суурьшлын бүс болгон хөгжүүлэх алсын хараатай ажиллаж байна.

    Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл хэрэгт иргэд, хөдөлмөрчид та бүхэний санал, шүүмж, оролцоо үнэтэй байсаар ирсэн төдийгүй цаашид улам бэхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, төр Засгийн бодлого шийдвэрт санаачлагатай оролцох тал дээр илүү нягтарч хамтарч ажиллах болно.

    Гайхамшигаар бүтсэн Галба нутгийн зон олон болон сэтгэл хөдөлмөрөөрөө холбогдон зорин ирж буй таны ажил амьдрал үргэлж өөдөө тэмүүлж байх болтугай.

ИТХ-ын дарга Жаргалын ЗАНАБАЗАР