Алдартнууд

ГАЛБА НУТГААС ТӨРӨН ГАРСАН АЛДАРТНУУД

  Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн;  

  • Цэрэнгийн ДОВДОЙ /партизан, ахмад хилчин/ 
  • Чимэдийн ТҮМЭН /гавъяат багш/
  • Цэвэлийн БОРХҮҮ /ахмад дайчин/
  • Чимэдийн ЖАДАМБАА /нам, улсын ахмад ажилтан/

  Монгол улсын гавъяат цол хүртэгсэд;  

  •  Домийн ТӨМӨРТОГОО  /Монгол Улсын Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, академич 2002 он/
  • Довдойн БАЯР /Монгол Улсын Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн 2007 он/
  • Чимэдийн ТҮМЭН /Монгол улсын гавъяат багш 1951 он/
  • Чимэддоржийн ТЭРБИШ /Монгол улсын гавъяат барилгачин 2003 он/ 
  • Дүгэрсүрэнгийн ХҮҮХЭН /2012 онд Монгол улсын гавъяат малчин 2003 он/
  • Ичинхоролын НАРАНГЭРЭЛ /2013 онд Монгол улсын соёлын гавъяат 2003 он/ тус тус тус тус хүртжээ.

  Ханбогд сумын бага сургуулиас эрдмийн гараагаа эхэлж улмаар эрдэмтэн доктор болсон хүмүүс:  

  • Цагааны ОТГОН /1970 онд ХАА-н ухааны /Ph.D/ доктор/
  • Равдангийн ЦАГААНХҮҮ /1967 онд ХАА-н ухааны /Ph.D/ доктор, 1981 онд ХАА-н ухааны /Sc.D/ доктор/
  • Намхайн БАНДИ 1981 онд ХАА-н ухааны /Ph.D/ доктор 
  • Домийн Төмөртогоо 1990 онд хэл бичгийн ухааны /Ph.D/ доктор, 1994 онд хэл бичгийн Шинжлэх Ухааны /Sc.D/ доктор, профессор, ШУА-ийн жинхэнэ гишүүн – Академич
  •  Пүрэвийн Даш 2000 онд цэргийн шинжлэх ухааны /Ph.D/ доктор
  • Довдойн Баяр 1991 онд түүхийн шинжлэх ухааны /Ph.D/ доктор, 2001 онд түүхийн шинжлэх ухааны /Sc.D/ доктор, профессор
  •  Хургаагийн Сүглэгмаа. 2003 онд хэл бичгийн ухааны /Ph.D/ доктор цолыг тус тус хамгаалжээ.

 Төрийн яам, тусгай газрын даргаар ажиллаж байсан хүмүүс

Равдангийн Цагаанхүү. ХАА-н яамны 1-р орлогч сайд, Үндэсний хөгжлийн яамны тэргүүн дэд сайд, Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга, Намын төв хорооны хэлтсийн эрхлэгч 1964-1992 онд

 Пүрэвийн Даш Хилийн цэргийн дэд дарга, Улсын онцгой байдлын газрын дарга 2000-2008 онд

 Аймгийн орлогч даргаар ажилласан хүмүүс;

 Жаалхүүгийн Бат-Очир 1938-1939 онд 

Чимэдийн Жадамбаа 1939-1940 онд

Долгорын Цэвээнжав 1970-1975 онд

Адъяагийн Шархүү 1986-1990 онд

Тендерийн урилга бүгд