ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР ҮЙЛ АЖИЛЛАГАА "ХҮҮХЭД БҮР ХӨГЖИХ ЭРХТЭЙ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021/04/02

Сар бүрийн нэг-ний өдөр "Хүүхдээ сонсох өдөр" үйл ажиллагааг сумын ЗДТГ, Хүүхдийн төлөө зөвлөл зохион байгуулдаг. Энэ сарын хувьд "Хүүхэд бүр хөгжих эрхтэй" уриан дор "Тусгай хэрэгцээт хүүхдүүд"-ийн хөгжил дэвшил, тэдэнд тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, тэдгээр хүүхдүүдийг хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөх үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд тусгай хэрэгцээт хүүхдийн төлөөлөл, эцэг эх, сургууль, цэцэрлэгийн анги удирдсан багш нарын төлөөлөл оролцлоо.

"Хүүхэд бүр хөгжих эрхтэй" уриан дор зохион байгуулагдаж байгаа тус үйл ажиллагаанд ЕБС-ийн багш Д.Ганчимэг "тусгай хэрэгцээт хүүхэд"-тэй ажиллах арга зүй төслийн хэрэгжилтийн талаар танилцуулж , тэдгээр хүүхдүүдэд гарч буй ахиц дэвшил, тулгарч байгаа саад бэрхшээлийн талаар сумын удирдлагууд,зөвлөлийн гишүүдтэй санал бодлоо хуваалцсан.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд тулгарч байгаа асуудал, үйл ажиллагаанаас гарсан санал санаачилгыг орон нутгийн бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж, дэмжин ажиллахаа сумын удирдлагууд илэрхийлсэн.

 

ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР ҮЙЛ АЖИЛЛАГАА "ХҮҮХЭД БҮР ХӨГЖИХ ЭРХТЭЙ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА  
Ханбогд сум - Өмнөговь Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх