ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ ХАНБОГД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

2021/03/15

Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг суманд 03 сарын 15,16,17-ны өдрүүдэд ажиллана.
Ажлын хэсэг удирдамжийн дагуу өнөөдөр сумын удирдлагуудад мэдээлэл өгч багийн дарга нарт “Иргэний түр оршин суух шилжилт хөдөлгөөнийг бүртгэх журам”-ыг танилцуулан журмын хүрээнд хэрхэн ажиллах талаар арга зүйн сургалт, зөвлөгөө өглөө.
Цаашид сумын иргэдэд Иргэний улсын бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсийн иргэдэд холбогдох журмыг танилцуулан “Иргэний түр оршин суух шилжилт хөдөлгөөний бүртгэл”-ийг эхлүүлж, “Иргэний байнга оршин суух шилжилт хөдөлгөөний бүртгэл”-ийг бүртгэх ажлууд хийгдэнэ.
Мөн Гашуун сухайт хилийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын тээвэрлэлтийн жолооч нарын “Ногоон бүсийн түр үнэмлэх” олголтын ажлын явцтай танилцаж, шаардлагатай авах арга хэмжээг аймгийн Онцгой комисст танилцуулж, шийдвэрлүүлэх юм.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ ХАНБОГД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.  
Ханбогд сум - Өмнөговь Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Тендерийн урилга бүгд