Цаг агаарын хүнд нөхцөл байдал, гэнэтийн аюул ослын үед дуудлага өгч байгаа иргэн тухайн газрынхаа хаяг байршлыг мэдэхгүй тохиолдолд “what3words” апплейкшнг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр онцгой байдлын байгууллагатай холбогдон өөрийн төөрсөн байршлаа тодорхойлуулж болзошгүй эрсдэлээс сэргийлж тусламж авах боломж бүрдэх юм.
Улс орон даяар үүссэн цаг агаарын хүнд нөхцөлд Ханбогд сумын нутаг дэвсгэрт ГТУА 66-р ангийн шуурхай удирдлагын утсанд нэгэн иргэнээс "Дөрөлж" гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т хөдөө гэрээсээ сумын төв рүү явах замд харанхуй дайрч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учир төөрсөн гэсэн дуудлага хүлээн авсан.
Тухайн үед утас нь сүлжээтэй байсан учир ГТУА 66-р ангийн шуурхай удирдлагын оператор албанд ашиглагддаг "What3words"байршил тогтоох апплейкшн ашиглан сумнаас эсрэг зүгт явж төөрсөн байсныг зүг чигийг олуулж сумын төвд гэрт нь эсэн мэнд хүргэсэн.
Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос зааврын дагуу татаж ашиглаарай.
Иргэн та "what3words" апплейкшныг гар утсан дээрээ суулгаснаар болзошгүй эрсдэлээс сэргийлж, Онцгой байдлын албанаас түргэн шуурхай тусламж авах боломж бүрдэх юм. | |
Ханбогд сум - Өмнөговь Facebook |