Цаг агаарын аюулт үзэгдэлд өртөж төөрсөн, малд яваад сураггүй болсон гэх нийт 4 дуудлага сумын Гал түймэр унтраах аврах 66-р ангийн дуудлагын утсанд ирсэн. Цагийн нөхцөл байдлыг үнэлж Онцгой комиссын дарга Х.Нэхийтээр ахлуулсан ажлын хэсэг шуурхай хуралдаж 24 цагаар үүрэг гүйцэтгэж Эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутгийн гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиуд, ИТХ , ЗДТГазар, ГТУА 66-р анги, Цагдаагийн тасаг, Сум дундын эмнэлэг, Говийн бага дархан цаазат хамгаалалтын захиргаа, Ханбогд Хот тохижилт ОНӨААТҮГ “Галба моторс” клуб-ын залуус, мөн малчин иргэдийн оролцоотой хамтран шуурхай зохион байгуулан ажиллалаа.
Нийт 14 автомашин техник, хэрэгсэл, 40-н хүний бие бүрэлдэхүүнтэй 3-чиглэлд зохион байгуулагдаж төөрч сураггүй болсон гэх 3 иргэнийг эсэн мэнд олж, Баян багийн Засаг Дарга М.Мягмаржаваар ахлуулсан ГТУА 66-р ангийн алба хаагчид,Цагдаагийн тасгийн алба хаагчид, эмнэлгийн эмч, Говийн бага дархан цаазат хамгаалалтын захиргааны ажилчдаас бүрдсэн баг дээр цаг агаарын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан удаан үргэлжилсэн шуурганаас үүдэн эрлийн ажилд нэмэлтээр ЗДТГ-аас Засаг дарга, Засаг даргын орлогч, багийн дарга нар, онцгой байдлаас 2 алба хаагч, цагдаагийн тасгаас 4 алба хаагч, сум дундын эмнэлгээс 2 эмч, 1 жолооч, Ханбогд хот тохижилт ОНӨААТҮГ-ын дарга Батбаатар, мөн нутгийн 6 малчин нийт 20 хүн, 6 автомашинтай гарч төөрсөн иргэн Н.Түвшинтөрийг өглөөний 08:15 минутад эсэн мэнд олж эрэн хайх үйл ажиллагаагаа зогсоолоо.
* Жавхлант багийн чиглэлд. Сумын Цагдаагийн тасгийн дарга Б.Розон-р ахлуулсан ЗДТГ алба хаагч, ГТУА 66-р ангийн алба хаагч, Сум дундын эмнэлгийн эмч, Жавхлант багийн Засаг дарга,” Галба моторс клуб”-н залуус Жавхлант багийн малчин Мөнхжаргал шуурганд төөрснийг эрэн хайж эсэн мэнд олсон.
* Гавилууд багийн чиглэлд. ИТХ-н дарга Т.Буян-Өлзийгөөр ахлуулсан ГТУА 66-р ангийн алба хаагчид, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Сум дундын эмнэлгийн эмчтэй тус бүрэлдэхүүн Гавилууд багийн малчин Ө.Эрдэнэцэцэгийг эсэн мэнд олсон.
Мөн Цаг агаарын хүнд нөхцөл байдлаас үүдэн ГТУА 66-р ангийн шуурхай удирдлагын утсанд нэгэн иргэнээс "Дөрөлж" гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т хөдөө гэрээсээ сумын төв рүү явах замд харанхуй дайрч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учир төөрсөн гэсэн дуудлага хүлээн авсан.
Тухайн үед утас нь сүлжээтэй байсан учир ГТУА 66-р ангийн шуурхай удирдлагын оператор ахлагч Э.Сугирзав албанд ашиглагддаг "What3words"байршил тогтоох апплейкшн ашиглан сумнаас эсрэг зүгт явж төөрсөн байсныг зүг чигийг олуулж сумын төвд гэрт нь ирүүлсэн.
Нөхцөл байдал амаргүй хүнд байсан ч эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож 4 иргэний эрдэнэт амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан Сумын удирдлага, ГТУА 66-р анги, Цагдаагийн тасаг, Сум дундын эмнэлэг, Говийн бага дархан цаазат хамгаалалтын захиргаа, Ханбогд Хот тохижилт ОНӨААТҮГ, “Галба моторс” клуб-ын залуус болон малчин иргэддээ гүн талархал илэрхийлье.
ЦАГ АГААРЫН ХҮНД НӨХЦӨЛ БАЙДЛААС ҮҮДЭН МАЛД ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН МАЛЧДЫГ ЭРЭН ХАЙХ, АВРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ 4 ИРГЭНИЙ ЭРДЭНЭТ АМЬ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ АВРАН ХАМГААЛЛАА. | |
Ханбогд сум - Өмнөговь Facebook |