"Нутгийн хишиг" хөтөлбөрт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал онлайн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2021/03/05

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан "НУТГИЙН ХИШИГ ХӨТӨЛБӨРТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ" сэдэвт онлайн хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт Ханбогд сумаас 20-34 насны төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гэрээр хүүхдээ асардаг эмэгтэй, оюутан, өрх толгойлсон эмэгтэй, салбар бүрт манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөллүүд мөн Сумын Засаг даргын орлогч Х.Отгонжаргал, Засаг даргын Тамгын газрын Тамгын дарга О.Намжилмаа нар оролцсон юм.

Онлайн хэлэлцүүлэг дууссаны дараа Танхимын хэлэлцүүлгийг Сумын Засаг даргын орлогч Х.Отгонжаргал нээж, зохион байгуулагчид хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдээ  уриалгад нэгдүүлэн тус хэлэлцүүлгийг эхлүүлж тэдэнтэй санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлэгээс гарсан саналуудыг нэгтгэн холбогдох газарт уламжлах бөгөөд орон нутагт шийдвэрлэн хэрэгжүүлэх боломж нөхцлийн талаар сумын Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдуулан хариулт өглөө.

"Нутгийн хишиг" хөтөлбөрт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал онлайн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.  
Ханбогд сум - Өмнөговь Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Тендерийн урилга бүгд