Сумын Засаг дарга Саппорт Сервис Монгол ХХК –ийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

2021/03/04

Уулзалтын эхэнд Засаг дарга Х.Нэхийт тус компани дэд захирлаараа монгол хүн ажиллуулах болсонд  талархаж, цаашид хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Хамгийн олон эмэгтэйчүүд, ээжүүд  ажилладаг онцлогтой компаний хувьд Covid-19 цар тахлын хүнд үед  ростерт өөрчлөлт оруулахдаа ажилчдынхаа ар гэр, амьдралын нөхцөл байдлыг онцгойлон анхаарч нийгмийн хариуцлага гарган ажиллах шаардлагатайг анхааруулж цаашид  цалин хангамжийг гүйцэтгэж байгаа ажлын нөхцөл байдалтай уялдуулан нэмэгдүүлэхэд анхаарч энэ тал дээр дорвитой өөрчлөлт хийх цаг болсныг компаний шинэ удирдлагуудад онцоллоо.

Мөн орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс боломжит бараа бүтээгдэхүүн худалдан авах, тэднийг дэмжин хөгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа уламжиллаа.

Сумын Засаг дарга Саппорт Сервис Монгол ХХК –ийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.  
Ханбогд сум - Өмнөговь Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх