НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2021/03/02

Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг чингэлэгт тээврээр зохион байгуулах шийдвэртэй холбоотойгоор нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд нь парк шинэчлэлт хийж шинэ тээврийн хэрэгслүүдээ Замын-үүд болон Ханги боомтоор нэвтрүүлэн улмаар Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаданд авчрахдаа орон нутгийн чанартай замаар явж олон салаа зам гаргах, их хэмжээний хөрс шороог хүчтэй эвдрэлд оруулах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай ард иргэдээс гомдол мэдээлэл ихээр ирж байна.

Дээрх маршрутаар хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг олон тоогоор явуулж байгаль орчинд хохирол учруулж байгаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг зөрчиж байгаагаас гадна Говийн бага дархан цаазат газраар дамжин өнгөрч байгаа нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг мөн зөрчиж байна.

Иймд тухайн боомтуудаас тээврийн хэрэгслүүдийг авчрахдаа аймаг сум хоорондын ачаа тээврийн төв зам буюу Хатанбулаг-Ханбогд -Оюутолгой уурхай-Цагаан хад мөн Замын үүд-Сайншанд-Сайхандулаан-Оюутолгой–Цагаанхад маршрутыг ашиглахыг зөвлөж байна. Цаашид малчид, иргэдийн оролцоотойгоор хяналт тавьж зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг мэдэгдье.

НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН АНХААРАЛД   
Ханбогд сум - Өмнөговь Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Тендерийн урилга бүгд