Багийн засаг дарга нар малчид, отрын айл өрхүүдийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, төрийн байгууллагуудын цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, мөн тэдний санал хүсэлтийг сонсон ажиллаж байна.
Энэхүү уулзалтын гол зорилго нь малчдад малын зүй бус хорогдлоос үүдсэн мал, амьтны сэг зэмийг булж устгах, ариутгал, халдваргүйтгэлийн ажлын санамж танилцуулах, төлийн мэдээ авах, цахим хичээлд хамрагдах боломжгүй байгаа өрхийн сурагчдад сургалтын материал хүргэх, иргэдээс орон нутгийн хөгжлийн санд санал авах юм.
Багийн Засаг дарга нар малчид, отрын өрхүүдээр ажиллаж байна. | |
Ханбогд сум - Өмнөговь Facebook |