ДИЗЕЛЬ ТҮЛШЭЭР БОХИРДСОН ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

2021/02/24

2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ханбогд сумын Жавхлант багийн Бага дөрвөлж гэх газар Улаанбаатар-Цагаан хад чиглэлд дизель түлш тээвэрлэж явсан Норд бенз маркийн зүтгүүрийн цистерн чиргүүл унасан ослын улмаас их хэмжээний дизель түлш асгарч газрын гадаргуу болон замын дагуу урсаж ойролцоогоор 0,43 га талбай бохирдож шороон замын дагуу 700 метр газар урсаж шингэсэн. Тус газар  сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн автын байцаагч, Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бие бүрэлдэхүүн, гал түймрийн улсын хяналтын байцаагч болон Оюутолгой ХХК-ийн байгаль орчин хариуцсан мэргэжилтнүүд очин ажиллаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.

Мөн цаг хугацаа өнгөрөх тусам бохирдсон талбайн хэмжээ, гүний бохирдол нэмэгдэх эрсдэлтэй байсан тул дизель түлшээр бохирдсон хөрсийг хуулж авах, овоолго үүсгэх, шинээр материал дэвсэхэд дэмжлэг үзүүлэх талаар Оюутолгой ХХК-ийн орон нутгийн харилцааны хэлтэст хүсэлт гаргасны дагуу тус компанийн хүнд машин механизмын баг 2021 оны 02 дугаар сарын 16-наас 19-ны өдрүүдэд ажиллаж нийт 610 м3 бохирдсон шороог хуулж овоолго үүсгэх, шинээр материал дэвсэж зам засварлах ажлыг зохион байгууллаа.  Байгаль орчныг хамгаалах ажилд хувь нэмэр оруулж хамтран ажилласан Оюутолгой ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

 

ДИЗЕЛЬ ТҮЛШЭЭР БОХИРДСОН ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ  
Ханбогд сум - Өмнөговь Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Тендерийн урилга бүгд