Төрийн албаны Ерөнхий шалгалтын бүртгэлийг цахимаар бүртгэнэ

2021/02/19
Төрийн албаны Ерөнхий шалгалтын бүртгэлийг цахимаар бүртгэнэ

Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготойгоор 2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна. Иймээс тус шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журмын”-д заасны дагуу зохион байгуулах юм.

Шалгалт өгөх хүсэлтэй иргэдийн баримт бичгийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09.00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09.00 цаг хүртэл “Төрийн албаны зөвлөл”-ийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.

Тус шалгалт өгөх хуваарийг 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна. /csc.gov.mn/

Шалгалт өгөхөд баримт бичиг болон тавигдах болзол хангагдсан иргэд баталгаажих хуудсаа 2021 оны 03 сарын 08-ны өдөр шалгалт өгөх хуваарь гарахад өөрийн эрхээр нэвтэрч авна.

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх иргэнд тавигдах болзол

  • Монгол улсын иргэн байх
  • Дээд боловсролтой байх
  • Эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
  • Сэтгэцийн өвчин эмгэггүй байх
  • Цэргийн алба хаасан байх
  • Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх
  • Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх
  • Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх
  • Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх

     Иргэн та шалгалтад бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлэх  шаардлагатай

  • Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт/ хүсэлтийг цахимаар авна/
  • Төрийн албан хаагчийн анкет/ анкетыг цахимаар бөглөнө/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
  • Иргэний үнэмлэх
  • “4x6” хэмжээтэй цээж зураг
  • Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт
  • Цэргийн алба хаасан тухай баримт бичиг
  • Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон байх

Хэрэв та баримт бичгийг дутуу бүрдүүлсэн бол бүртгэлд хамрагдах боломжгүй болох юм.  Мөн шалгалтад оролцох үедээ та “Иргэний цахим үнэмлэх”, “Баталгаажилтын хуудас”-ыг биедээ авч ирэхийг анхаарна уу.

Холбоо барих утас

Монгол улсын төрийн албаны зөвлөл

51-266887, 51-264493, 51-265544

Өмнөговь аймаг дахь, Төрийн албаны салбар зөвлөл

89980745

Төрийн албаны Ерөнхий шалгалтын бүртгэлийг цахимаар бүртгэнэ   
Ханбогд сум - Өмнөговь Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх