ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИСС БАЙГУУЛАГДЛАА.

2019/09/29
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИСС БАЙГУУЛАГДЛАА.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр хуралдаанаар"Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх, болзол журам"-д заасны дагуу төрийн албаны ерөнхий шалгалтын товыг нийтэд мэдээлэх, дэжлэг үзүүлэн ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн ажлын албанд үүрэг болгосон байна.

Мөн уг хуралдаанаар Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий төв комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл явагдаж, шалгалтыг 11 дүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар эхлүүлж 11 дүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулахаар болсон байна.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИСС БАЙГУУЛАГДЛАА.  
Ханбогд сум - Өмнөговь Facebook