ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2019/09/25
ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

  Сумын ард түмнийг өдөр тутмын удирдлагаар хангаж төр засгийн бодлогыг хэргэжүүлэх, олон талт цаг үеийн асуудлыг шийдвэрлэн гүйцэтгэх үүрэг бүхий АДХ-ын гүйцэтгэх захиргааны түүх нь 1924 онд Галба сум байгуулагдсан үеэс эхэлжээ. Орон нутгийн засаг захиргааны нэгж нь 1924 оноос 10, 20 гэрийн, 4 багийн гэсэн зохион байгуулалтаар ажиллаж байжээ.

Сумын Засаг даргаар:

1931 оноос сумын захиргааны нарийн бичгийн даргаар Содномпунцаг, Д.Цэдэнсодном, Б.Даваажав, Цэсмаагийн Дашдорж, Дэмбэрэлийн Чулуунбаатар, Жалцавын Доржсамба, Гомбын Палан, Удвалын Хоньхүү, Тугалдайн Цагаанхүү, Нүрэмийн Одонгоо, С.Сүхбаатар, Отгонын Содномдорж, Оргодлын Гонгор, Дэлгэржавын Буянтогтох, Түнтүүшийн Болд, 1992 оноос тамгын газар болж даргаар нь Чулуундоржийн Энхтуяа, Сономын Тогоохүү, Сономын Адяъа, Дашзангийн Мөнх-Эрдэнэ, Хүүгийн Цоггэрэл, Дашийн Хүрэлбаатар, П.Өрнөхбат, Ю.Энхтуяа, Шанжмятавын Эрдэнэ-Амгалан, Цэдэнхүүгийн Чинбат, Очирбатын Намжилмаа нар ажиллаж ирлээ.

1944 оноос сумын орлогч даргыг орон тоогоор ажиллуулах шийдвэр гарч Дашийн Цэдэндамба, Зулын Түдэв, Дарийн Балгансүрэн, Тугалдайн Цагаанхүү, Гомбын Палан, Б.Бат-Очир, Ц.Цэрэндолгор, Дэлгэржавын Буянтогтох, А.Төмөрбаатар, Мөнхийн Сумъяа, Хүүхэний Жаргал, Таванжингийн Буян-өлзий, Хүүгийн Цогтгэрэл, Данзангийн Мөнх-Эрдэнэ, Хайдавын Отгонжаргал, Жаргалын Занабазар, 2018 оны 05 сараас Баяраагийн Хуяг нар ажиллаж байна. 

Монгол улсын Үндсэн хууль 1992 онд шинэчлэн батлагдаж Засаг захиргааны нэгжид өөрчлөлт орж улмаар АДХ-ын гүйцэтгэх захиргаа гэсэн нэр томъёо өөрчлөгдөн “Тамгын газар” гэсэн нэртэй болж бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөнд  Монгол Улсын  Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсаны дагуу сум нь тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор болон хөгжиж эхэлсэн.

         

Засаг дарын  Тамгын газар нь шинэчлэгдэн зохион байгуулагдаж  27 дахь жилдээ Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль,  Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, МУ-ын Засгийн газар, аймгийн Засаг дарга,  сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах төрийн байгууллага, мэргэжилтэн, албан хаагч, багийн Засаг дарга нарын ажлыг уялдуулан оновчтой бодлого, зохицуулалтаар хангаж орон нутгийн хөгжлийн төлөө  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэн ажиллаж байгаа юм.

Аймгийн засаг даргын захирамжаар бүтэц орон тоогоо шинэчлэн баталсан бөгөөд орон нутгийн ажлын ачаалал харгалзан одоогоор үндсэн 19 орон тоотой, багийн Засаг дарга 5, гэрээт 3 ажилтантайгаар ажиллаж байна.

1.Сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал

2.Сумын Засаг даргын орлогч Б.Хуяг

3.Сумын ЗДТГ-ын дарга   О.Намжилмаа

4.Санхүү албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Л.Баяртогтох

5.Статистик,Төрийн сангийн мэргэжилтэн Н.Шанзмаа

6.Дотоод ажил, Хяналт шинжилгээ үнэлгээ  хариуцсан мэргэжилтэн Б.Төрмөнх

7.Байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтэн Б.Алтангэрэл

8.Мал аж ахуй, үржэл бүртгэл, үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхзул

9.Бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, хоршоо, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн М.Сүглэгмаа

10.Нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн -

11.Архив, бичиг хэргийн эрхлэгч Х.Түмэндэмбэрэл

12.Хэвлэл мэдээллийн ажилтан М.Баяр-эрдэнэ

13.Нягтлан бодогч Д.Цолмон

14.ИТХурал,Соёл хариуцсан нягтлан бодогч Д.Мөнгөнзул

15.Нярав Т.Бумцэнгэл

16.Жолооч М.Амарбаясгалан

17.Цэвэрлэгч, үйлчлэгч Б.Наранмандах

18.Үйлчлэгч,  Ж.Мөнхцэцэг

19.Жижүүр Г.Баярсайхан

Мөн гэрээт ажилтан Багийн тоо бүртгэгч, багийн нийгмийн ажилтан У.Арвинбуян,М.Дариймаа, газрын туслах О.Түвшинмөнх,

1-р багийн Засаг дарга У.Гантөмөр

2-р багийн Засаг дарга Д.Эрдэнэцэцэг

3-р багийн Засаг дарга М.Цэвээнравдан

4-р багийн Засаг дарга М.Мягмаржав

5-р багийн Засаг дарга С.Батбилэг

Босоо удирдлагатай татварын улсын байцаагч Ө.Болоржаргал, Татвар хураагч Г.Удвал, Нийгмийн даатгалын улсын байцаагч Ц.Нандин-эрдэнэ, мэргэжилтэн Б.Оюунчимэг, Улсын бүртгэгч У.Цэенням, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн мэргэжилтэн С.Батцэцэг, Байгаль хамгаалагч орон нутаг аялал жуулчлал хариуцсан  Т.Насандэмбэрэл,Уул уурхай, ус хариуцсан О.Ангараг, Мал эмнэлгийн тасагт тархвар зүйч эмчээр Э.Билгүүн, 2 их эмчийн орон тоотойгоор тус тус ажиллаж байна.

            Тамгын газрын үндсэн бүрэлдэхүүнд боловсролын байдлаар дээд боловсролтой 15, үүнээс магистр 1, тусгай мэргэжлийн 1, бүрэн дунд 5, Бүрэн бус дунд 4 албан хаагчтай ба, албан тушаалын ангилалаар удирдлага 3, мэргэжилтэн 5, техникийн гүйцэтгэх ажилтан 11, УТ-5, гэрээт 3, ба Улс төрийн 7, Ахлах түшмэл 1, Туслах түшмэл 6, Дэс түшмэл 1, Мэргэжлийн албан хаагч 2, Техникийн гүйцэтгэх 8 ажилтан үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэн үйлчилж ажиллаж байна.

 Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар нь аймгийн хэмжээнд дараах байруудад шалгарч байлаа.

2001 онд тусгай байр

2002 онд 1-р байр

2003 онд 2–р байр

2004 онд 1–р байр

2005 онд 1-р байр

2006 онд 2-р байр

2007 онд 3-р байр

2008 онд 3-р байр

2009 онд 4-р байр

Тэргүүний сумаар шалгарч байсан нь  тус байгууллагад ажиллаж  байсан  үе  үеийн  ажилтан  албан хаагчид  тэдгээрийн  бүтээлч  шаргуу хөдөлмөрийн  үр дүнтэй  салшгүй  холбоотой билээ.

Төр захиргааны байгууллагад он удаан жил ажилласан хүмүүсээс  төрөн гарсан

            1.Алтан гадас одонт-4

            2.Хөдөлмөрийн хүндэт медальт-10

            3.Төрийн захиргааны тэргүүний ажилтан-2

            4.Нийгмийн бодлогын тэргүүний ажилтан- 2

            5.ХХАА-н тэргүүний ажилтан-2

            6.Байгаль орчны тэргүүний ажилтан- 1

            7.Банк санхүүгийн тэргүүний ажилтан- 3

            8.Монгол улсын Мэргэшсэн нягтлан бодогч -1

            9.Газрын харилцааны тэргүүний ажилтан-1           

            10.Онц тээвэрчин-1 ба залуу хойч үеийг халамжлан хүмүүжүүлэгч олон ахмадууд хамтран ажиллаж байна.  

 

Нутгийн удирдлагын ордныг шинээр барьж  2011 онд ашиглалтанд оруулснаар  ажиллах нөхцөл боломжийг сайжруулан ажилласнаар иргэд төрийн үйлчилгээг авах боломж бүрдсэн.

Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр 2017 онд 366.7 сая төгрөг,  2018 онд  202.9 сая  төгрөг, 2019 онд  715,9 сая төгрөгийн хөрөнгийг  Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж Инженерийн хийцтэй  худаг  жил бүр шинээр гаргах 4 багт, Сумын төвийн гэр хорооллын гудамжны  гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх хороолол хорооллоор, багуудад мал угаалгын банн, цэнгэлдэх наадмын талбай, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн дагуу ЦДАШ 0.4 шугам татах зэрэг ажлууд мөн сум хөгжүүлэх сангаас 100 гаруй сая төгрөгийн зээлийг олгон  иргэдэд жижиг дунд бизнес эрхлэх боломж нөхцлийг бүрдүүлэн махны дэлгүүр, төмөр хийц, мужаан, хэрчсэн гурил, бууз баншны цех, аялал жуулчлал эрхлэх  зэрэг олон төслүүдийг  дэмжин  иргэдийн ажиллаж амьдрах боломжийг дээшлүүлэхэд хувь нэмэр болж байгаа юм.

Мөн 1000 ботгоны баяр, 3 түмэн тэмээний баяр, Малчдын зөвлөгөөн, Говь фестиваль, Цагаан идээний үзэсгэлэн худалдаа, сумын аврага малчны тэмдэг үнэмлэхтэй болгосон нь  малдчыг дэмжих арга хэмжээ болдог.

Сумын Засаг даргын Тамгын газар  https://khanbogd.om.gov.mn/ вэб сайтын Ханбогд сумын мэдээ мэдээлэл агуулсан Гар утасны аппликэйшн нэвтрүүлж  ашиглалтанд оруулсан ба төрийн байгууллагуудын  мэдээ мэдээллийг нэгдсэн портолтой холбож өгсөн. Цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын мэдээллийг харилцан солилцуулах боломжийг бүрдүүлж цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх, нийгмийн бусад тулгамдсан асуудлыг шийдэх зорилгын дор хийгдсэн хур систем нь бүтээмжийг дээшлүүлэх, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах   тухайн иргэнээс ямар нэг лавлагаа тодорхойлолт шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд Оюу толгой ХХК-ны санхүүжилтээр Төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг төрийн мэдээлэл солилцооны системд холбох, төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон төрийн үйлчилгээний платформоор дамжин хүрэх үйлчилгээг нэмэгдүүлж "ХУР" хурууны хээгээр  10 төрлийн үйлчилгээг нээж ашиглалтанд оруулсан.

                Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тамгын газрын ажилчдын хүчээр нийгмийн шинжтэй олон нийтийн олон арга хэмжээг байнга зохион байгуулан ажилладаг.

ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА  
Ханбогд сум - Өмнөговь Facebook