Дэлхий нийтийн ДОНОРЫН өдрийг тэмдэглэв.

2019/06/26
Дэлхий нийтийн ДОНОРЫН өдрийг тэмдэглэв.

ДЭЛХИЙН ДОНОРЫН ӨДӨР
ЭХИЙН ДАЙТАЙ ЭНЭРЭНГҮЙ АЧТАН ДОНОР ТА ЭРҮҮЛ ЭНХ УРТ УДААН НАСЛААРАЙ
Ханбогд сумын ИТХ, Улаан загалмайн анхан шатны хорооноос дэлхийн донорын өдрийг тохиолдуулан 20 хүнд хүндлэл үзүүлж гарын бэлэг цусны даралтын аппарат гардууллаа. Цаашид тэднийг алдаршуулах, урамшуулах ажил тогтмол явагдах бөгөөд нийгмийн халамжийн үйлчилгээнд нэн тэргүүнд хамруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол үнэ төлбөргүй, очер дараалалгүй авах зэрэг ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтан зохион байгуулах юм.
Хамтран зохион байгуулсан  Сум дундын эмнэлгийн хамт олонд баярлалаа
Цусны донорын нэг удаад бэлэглэсэн цус гурван хүний эрдэнэт амийг авардаг байна. Тиймээс бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудыг алдаршуулахын тулд жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээрээ донорын өдөр болгон тэмдэглэдэг юм. Манай улс ч дэлхийн хүмүүнлэгийн үйлстнүүд болох доноруудыг алдаршуулах өдрийг 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхий нийтийн ДОНОРЫН өдрийг тэмдэглэв.   
Ханбогд сум - Өмнөговь Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх