Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас олгогддог Санхүүжилтийн квотын төсөлд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хоршоо, ТББайгууллагаас төсөл хөтөлбөр хүлээн авна.

2019/04/10
Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас олгогддог Санхүүжилтийн квотын төсөлд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хоршоо, ТББайгууллагаас төсөл хөтөлбөр хүлээн авна.

1.Засаг даргын Тамгын газар: Оюу толгой ХХК-ийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас  олгогддог санхүүжилтийн квотын төсөлд оролцохыг урьж байна.

Тавигдах шаардлага:

 

1.Төсөл хөтөлбөрийн зорилго:

Зорилтот сумдын нийт иргэд, тухайлбал нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэсэн тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, санхүүжилт олгох зорилготой.

1.1 Санхүүжилтийн квотоор хэрэгжих төсөл хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүд

Үзүүлэлт

Дэмжигдэх саналууд

Дэмжигдэхгүй саналууд

 

Өмнөговь аймагт болон тухайн суманд хэрэгжих

Шашны эсвэл улс төрийн байгууллагыг дэмжих зорилгоор

Сумын иргэд нийтийн хурлаар хэлэлцэж дэмжигдсэн байх

Өмнөговь аймаг болон тухайн сумаас гадна хэрэгжих төсөл, хөтөлбөр

Сангийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх чиглэлтэй уялдсан байх

Байгууллагын үйл ажиллагааны зардлыг хариуцах

Иргэдийн амьжиргаанд үр өгөөж авчрах

Хувь хүний аялал, эмчилгээний болон уралдаан тэмцээнд оролцох зардал

Зорилтот бүлгийн хэрэгцээ шаардлагыг тусгасан байх,

Энэхүү санхүүжилт олгох журмаас ангид урьдчилан эхлүүлсэн төсөл

Ашгийн бус

Алдагдлаа нөхөх болон яаралтай санхүүжүүлэх төсөл

Олон нийтийг хамарсан,

Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагын санаачилсан төсөл, хөтөлбөр

Хэрэгжиж буй эсвэл хэрэгжиж дууссан төсөлтэй давхцаагүй байх

 

1.2. Хоёр шатны ажлын хэсгийн  хурлаар төсөл хөтөлбөрийг шалгаруулна.

1.Эрэмлэх ажлын хэсэг, 2.Сонгон шалгаруулах ажлын хэсэг

1.Эрэмбэлэх ажлын хэсэг: ЗДТГазрын дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөл, Суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, Иргэдийн төлөөлөл,

2.Сонгон шалгаруулах хэсэг:Сумын Засаг дарга, ИТХурал, ЗДТГазрын албан тушаалтан, Тухайн суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, Иргэд зэрэг тус бүр 5 ба 7 хүний бүрэлдэхүүнтэй.

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, ХОРШОО,БАЙГУУЛЛАГА,

ТББ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ АСУУДАЛ:

1.Говийн оюу хөгжлийг дэмжих сан нь Хамтын ажиллагааны  гэрээний сэдэвчилсэн хавсралтууд болох Нийгмийн дэд бүтэц, Байгаль орчин, Усны менежмент, Үндэсний түүх соёл, Уламжлалт мал аж ахуй, Нийгмийн суурь үйлчилгээ, Орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих гэсэн 7 чиглэлээр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ.

2.Төсөл бичих маягт загварын дагуу мэдээллийг бүрэн оруулсан байх

3.Говийн Оюу ХДС-ийн Санал авах Маягтыг бөглөх

4.Иргэний үнэмлэхийн хуулбар,аж ахуйн нэгжийн Гэрчилгээний хуулбар,

 

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

 Материал авах хугацаа: 2019/04/10 – 2019/04/24-нийг хүртэл

                                                                                                         /Ажлын 14 хоногт/
 Ханбогд сумын ЗДТГазар 101 тоот
 Утас: 88005757,88110712,

Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас олгогддог Санхүүжилтийн квотын төсөлд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хоршоо, ТББайгууллагаас төсөл хөтөлбөр хүлээн авна.   
Ханбогд сум - Өмнөговь Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Тендерийн урилга бүгд