ХАНБОГД СУМЫН ХАЙРХАН БАГИЙН ТӨВИЙГ ЗАСВАРЛАЖ, ХАЛААЛТ УСНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ

2017/09/19
ХАНБОГД СУМЫН ХАЙРХАН БАГИЙН ТӨВИЙГ ЗАСВАРЛАЖ, ХАЛААЛТ УСНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ

2012 онд баригдсанаас хойш дотор нь ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй орхигдоод байсан ГУРВАН БАЙШИНТ буюу Ханбогд сумын Хайрхан багийн төвийг орон нутгийн төсвийн 600 гаруй сая төгрөгөөр бүрэн засварлаж хүн ажиллаж амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн шинээр уурын зуух барьж, инженерийн хийцтэй худаг гаргасныг улсын комисс хүлээн авлаа. Энэ бүс нутагт 10000 орчим иргэн амьдардаг ба олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.

Нэн хэрэгцээтэй төрийн үйлчилгээний байгууллагууд, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох эмчийн асуудлыг шийдвэрлэж нэг дор төвлөрүүлнэ. Цаашид ХАЙРХАН ХОТ болгон хөгжүүлж, Гашуун сухайт, Цагаан хад орчмын олон асуудлыг нэг дор цогцоор нь шийдвэрлэнэ.

ХАНБОГД СУМЫН ХАЙРХАН БАГИЙН ТӨВИЙГ ЗАСВАРЛАЖ, ХАЛААЛТ УСНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ  
Ханбогд сум - Өмнөговь Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Тендерийн урилга бүгд